Хайх

Хамгийн гоё бэлэг: ГОЁО брэндийн торгон алчуур, ноолууран шааль

Хамгийн гоё бэлэг: ГОЁО брэндийн торгон алчуур, ноолууран шааль

Эцсийн мөчийн сонголт

Text: Ж.Чинбат


Хаврын эхний өдрийг угтахад хэдхэн хоног үлдээд байна. Хайртай дотны хүмүүсдээ Сар шинийн баяраар сэтгэл шингэсэн ямар бэлэг өгөхөө шийдэж амжаагүй бол бид танд Улаанбаатар хотоос олж болох хамгийн гоё зүйлийг санал болгоё

ГОЁО брэндийн шинэ загваруудаас бэлэг сонгоход үргэлж хамгийн оновчтой сонголт болдог. Яагаад гэвэл монгол орны дундаршгүй баялаг болсон ноолуурыг тэд хамгийн орчин үеийн шинэлэг загвартай, тансаг бүтээл болгон хувиргадаг онцгой чадвартай билээ. Саяхан ГОЁО брэндийн хамт олон Сар шинийн баярт зориулсан "Мэнд амгалан" капсул цуглуулгаа гаргаж, хэрэглэгчиддээ маш том бэлэг барьсан гэдгийг та санаж байгаа байх.

Хамгийн гоё бэлэг: ГОЁО брэндийн торгон алчуур, ноолууран шааль (фото 1)

Хамгийн гоё бэлэг: ГОЁО брэндийн торгон алчуур, ноолууран шааль (фото 2)

Зураач С.Заяасайхантай хамтарсан энэхүү шинэ цуглуулга нь уран зураг, тансаг ноолуур хоёрыг нэгтгэсэн торгон алчуур, ноолууран шааль зэрэг онцгой бүтээгдэхүүнүүдтэй гарсан юм. С.Заяасайхан өнгөрсөн 2016 онд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо гаргахад бүх зургийг нь цуглуулагчид худалдан авсан байдаг. Тэгвэл ГОЁО брэнд түүний "Dream Horses" (2014), "Memory" (2015), "Timeless Dream" (2016) бүтээлүүдийг 100%-ийн хүр хорхойн торгон дээр алчуур болгон хэвлэж, мөн эдгээр зурагтай ноолууран шааль гаргаснаар С.Заяасайханы бүтээлийг өөрийн болгохыг хүссэн хүмүүст сайхан боломж гаргаж өгсөн юм. 

Хэрэв та энэ дөрвөн төрлийн торгон алчуур, ноолууран шаальнаас хайртай, дотны хүмүүстээ бэлэглэвэл жирийн нэг зүйлээс илүү урлагтай сонголт байж, авсан хүнээ энэ хаврын турш гэрэл гэгээгээр чимж, дулаан элч өгөх болно.

Та эдгээр торгон алчуур, ноолууран шаальны загваруудыг дараах ГОЁО нэрийн дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. • ГОЁО Үйлдвэрийн дэлгүүр • Төв номын сангийн дэргэдэх ГОЁО дэлгүүр • Улсын их дэлгүүрийн 2-р давхарт • Шангри-Ла молл • Central mall

цааш үзэх