Хайх

Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана

Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана

Говь брэндийн шинэ цуглуулга

Text: Б.Энххүслэн


Диско гэрлийн цацруулах олон өнгөний туяануудаар 1970-аад оны загварын хэв маягийг тодорхойлох боломжтой. Цоглог, өнгөлөг, эрч хүчтэй бас эрх чөлөөтэй энэ цаг үе загварт хайртай хэн бүхний сэтгэлд хоногшсон байдаг. Тийм ч болоод 70-аад оны загварууд одоог хүртэл эрэлттэй байсаар ирсэн бөгөөд ялангуяа намрын улиралд ахин дахин тренд болдог уламжлалтай. Яг одоо сэрүү орж буй энэ үед тухайн чиг хандлагын тусгал болсон гурвалжин энгэртэй хантааз, геометрик хээтэй кардиган, дугуй захтай пальто зэргээр хувцасныхаа шүүгээгээ бүрдүүлэхийг бид зөвлөж байна. Тэр дундаа дулаан, зөөлөн, хөнгөн чанараараа Монголын цаг агаарт төгс нийцдэг ноолууран эдлэл сонгох нь хамгийн зөв шийдвэр байх болно.

Говь брэнд намар-өвөл 22/23 улиралд зориулан “Retro Collection” нэртэй шинэ цуглуулгыг танилцуулж байна. Тус цуглуулгад 70-аад оны элементүүд шингэсэн контемпорари загварууд зонхилсон бөгөөд хувцас тус бүр юутай ч зохицох боломжтой ихэмсэг, гүн тод өнгийн деталиуд бүхий цоглог шинжийг агуулжээ.


“RETRO COLLECTION” НАМАР-ӨВӨЛ 22/23

Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 1)
Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 2)

Говь брэнд нь тус цуглуулгаараа дамжуулан аливаа дүрэм, журмаас ангид, гагцхүү өөрийнхөөрөө байх эрх чөлөө болон эрч хүчийг мэдрүүлэхийг зорьсон байна. Тэд өөрсдийн нэрийн хуудас болсон хар, саарал, тэмээний шаргал өнгөнүүдийг 70-аад оныг илэрхийлдэг хүрэн, бор, нил ягаан зэрэг өнгөнүүдтэй хослуулжээ.


70-ААД ОНЫ СТИЛЬ БҮРДҮҮЛЭХЭД ЮУН ДЭЭР АНХААРАХ ВЭ?

Геометрик хээ

Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 3)
Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 4)
Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 5)

Юун түрүүнд ретро хэв маягтай геометрик хээ нь тухайн үед алдартай байсан бохо, хиппи өнгө аясыг бий болгоход тусалдаг. “Retro Collection”-д багтсан ийм төрлийн хээтэй хантааз, эсвэл кардиганыг трапец өмд, цацаг, шүрэн аксесуартай хослуулж 1970-аад оны стилийг эргэн дурсаарай. Геометрик хээтэй загваруудыг брюкэн өмд, юбка, бүх төрлийн жийнсэн өмд зэрэг өөрт байгаа хүссэн хувцастайгаа загварчлах боломжтой.


Гурвалжин энгэр ба судал

Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 6)
Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 7)
Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 8)
Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 9)

Гурвалжин энгэртэй, энгэрээ дагасан судалтай ноолууран хантааз, эсвэл цамцны тусламжтай сонгодог хэв маягаас эхлэн глэм рок төрхийг ч хүртэл бүрдүүлж болно. Үүнээс гадна цуглуулгад багтсан хантаазыг Говь брэндийн загварчилсан шиг пиджак болон поло цамцтай хослуулж ажил хэрэгч өнгө аястай цэмцгэр төрхийг бий болгоорой.


Аксесуар

Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 10)
Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 11)
Шинэ улирлын шоппинг: Энэ намар 70-аад оны хэв маягаар хувцаслана (фото 12)

Тухайн үеийн аксесуарын чиг хандлагыг нэг үгээр тодорхойлох юм бол алчуур гэж хэлнэ. Алдартнуудын зураг, 70-аад оны street style сурвалжилга болон загварын сэтгүүлүүдийн нүүр зургаас алчуурыг дийлэнхдээ толгойн гоёл болгон ашигладаг байсан нь харагдана. Үүний сацуу алчууртай харьцуулахад зангидах шаардлагагүй, загварчлахад илүү хялбар тюрбан буюу толгойн боолт өндөр эрэлттэй байсан. Дулаахан бас загварлаг намрын улиралд тохиромжтой энэхүү аксесуарууд Говь брэндийн намар-өвөл цуглуулгад багтжээ.


GOBI Cashmere

Холбогдох утас: 7004 8888

Facebook: GOBI Cashmere

Instagram: @gobicashmere_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх