Хайх

Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ?

Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ?

Text: Buro.Mongolia


Намар-өвөл 2022 улирлын эрэгтэй загварын долоо хоног энэ хүрээд өндөрлөлөө. Үйл явдлаас дүгнэхэд, сүүлийн жилүүдэд эрэлтээрээ үргэлж тэргүүлж явсан streetwear загварууд хойш тавигдаж, оронд нь сонгодог хэв маяг давамгайлах хандлагатай байна.


СОНГОДОГ СТИЛИЙН ГАДУУР ХУВЦАС 

Загварын долоо хоногт оролцсон брэндүүдийн хувьд гадуур хувцсыг түлхүү сонгодог хэв маягаар урласан билээ. Тэдгээрээс Zegna брэнд anorak стилийн спорт хүрэм болон цамцыг ус нэвтрүүлдэггүй рипстоп материал ашиглан урласнаар streetwear тодотголтой хувцсыг материалынх нь тусламжтай классик хэв маягтай болгосон сонирхолтой шийдлийг харууллаа.

Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 1)
ZEGNA
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 2)
SACAI
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 3)
PRADA
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 4)
SOLID HOMME

ЭМЭГТЭЙЛЭГ ХЭВ МАЯГТАЙ ЭРЭГТЭЙ ХОСЛОЛУУД

Намар-өвөл 2022 улирлын загварын долоо хоногийн үер эрэгтэй тейлор хослолд эмэгтэй хослолын элементийг шингээсэн шийдлүүд анхаарлын төвд байлаа. Тус аргыг маш олон брэндүүд хэрэгжүүлснээс Fendi ордны цуглуулгад бэлхүүс хүрсэн богино, мөн ямар ч захгүй эмэгтэйлэг пиджак, Dries van Noten брэндэд урт, өргөн брюкэн өмдтэй хослол, харин Dior-ийн цуглуулгад брэндийн домогт bar jacket-ын эрэгтэй хувилбар багтсан харагдлаа. 

Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 5)
FENDI
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 6)
DIOR MEN
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 7)
AMI
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 8)
DRIES VAN NOTEN

ГАР ХИЙЦИЙН ЗАГВАРУУД

Энэхүү хэв маягийн үндсэн санаа нь яг одоо ид эрэлттэй байгаа загварыг гар урлалын техник ашиглан урлахад оршино. Жишээ нь, Jil Sander брэнд нь crochet буюу дэгээ зүүгээр нэхсэн ороолт, малгай, хантааз урласан байна. Загварын орднууд ийм төрлийн гар хийцийн загваруудыг түлхүү oversize пальто эсвэл хослолтой загварчилжээ.

Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 9)
JIL SANDER
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 10)
OAMC
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 11)
LOEWE
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 12)
JW ANDERSON

КОМБИНЗОН

Эрэгтэй комбинзон гэхээр л автомашины засварчны өмсгөл бодогдож байна уу? Тэгвэл энэ жил дизайнерууд комбинзон загварт шинэ амьдрал бэлэглэхээр шийджээ. Раф Симонс, Миучча Прада нар ажил хэрэгч силуэт бүхий гүн нил ягаан өнгийн загварыг харуулсан бол, Kenzo-ийн бүтээлч захирал Ниго 1920-иод оны классик хэв маягтай, гурвалжин энгэртэй комбинзоныг толилууллаа. Үүгээр ч зогсохгүй JW Anderson брэнд мөнгөлөг өнгийн, бие барьсан муурын өмсгөл мэт комбинзоныг танилцуулж эрэгтэй, эмэгтэй хувцасны шүүгээг нэгтгэх бас нэгэн оролдлогыг хийсэн байна.

Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 13)
OAMC
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 14)
PRADA
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 15)
KENZO
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 16)
JW ANDERSON

ГАР БОЛОН ХАНЦУЙН ХЭСГИЙГ ТОДОТГОСОН ХЭВ МАЯГ

Dior Men, Prada болон бусад орднуудын цуглуулгад ханцуйг нь хатгамал эсвэл үслэг оруулгаар чимэглэсэн загварууд багтжээ. Харин Tod’s болон ОАМС брэндүүд цуглуулгын төрхүүдийг үслэг бээлийгээр бүрдүүлж анхаарлыг мөн л гар, ханцуй хэсэгт хандуулсан байна.

Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 17)
DIOR MEN
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 18)
TOD'S
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 19)
PRADA
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 20)
OAMC

ЗУН ЦАГИЙГ САНАГДУУЛАМ ӨНГӨНҮҮД

Эрэгтэй загварт ч мөн адил далай тэнгисийн цэнхэр, цитрусын шар зэрэг допамин ялгаруулах өнгөнүүд зонхилж эхэллээ. Ерөнхийдөө намар-өвөл 2022 улирлын загварын долоо хоногт Loewe, Kenzo, Dries van Noten, Hermès брэндүүд ягаан, хөх, хүрэн өнгөний төрөл бүрийн туяануудыг харуулж, хооронд нь хослуулсан байна.

Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 21)
HERMÈS
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 22)
DRIES VAN NOTEN
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 23)
KENZO
Намар-өвөл 2022 загварын долоо хоног: Эрэгтэй загвар хаашаа чиглэж байна вэ? (фото 24)
LOEWE

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх