Хайх

Сити их сургууль болон S.M.O.K брэнд хамтран их сургуулийн өмсгөлийн соёлыг нэвтрүүлсэн нь

Сити их сургууль болон S.M.O.K брэнд хамтран их сургуулийн өмсгөлийн соёлыг нэвтрүүлсэн нь

Тренд болоод буй их сургуулийн логотой хувцаснууд

Text: Б.Энххүслэн


Оюутан насныхаа дурсамжийг загварлаг өмсгөлөөр дамжуулан хадгалж үлдэх боломжтой боллоо

Их сургуулийн амьдрал бол маш үнэ цэнтэй, дурсамжаар дүүрэн, орлож боломгүй цаг үе билээ. Амьдралынхаа энэ хуудсыг бид үр бүтээлтэй, эерэг хүрээлэлд, хамгийн гол нь орчин үетэй хөл нийлүүлэн алхдаг тухтай орчинд өнгөрүүлэхийг хүсдэг. Харин ийм орчинг цогцоор нь бүрдүүлж оюутнуудынхаа хөгжилд чухалчлан анхаарч өөрсдийн гэсэн соёлыг бүрдүүлж яваа нь "СИТИ" их сургууль юм. Шинэлэг, инновацлаг байдлаараа бусдаас ялгардаг тэд энэ зун загварлаг оюутан, залуучууддаа зориулж их сургуулийн дурсамжийг өгүүлэх merch хувцасныхаа цуглуулгыг гаргасан билээ.


Энгийн нэг өмсгөл биш

Их сургуулийн өмсгөл нь оюутнуудын нэрийн хуудас болохын сацуу залуучуудын соёлын нэг хэсэгт тооцогддог. Элсэн орсон сургуулиа Facebook, Instagram хаягууддаа нийтлэхээс гадна сургуулийнхаа логотой хувцсыг өмсөх нь бахархал төрүүлдэг бөгөөд танилцах уулзалт, тэмцээн, уралдаанд оюутнуудыг үггүй илэрхийлэх хэрэгсэл нь болдог. Merch нь зөвхөн тухайн их сургуулийн оюутнуудаар хязгаарлагддаггүй ба төгсөх ангийн сурагчид ч мөн хүссэн сургуульдаа элсэн орох урам зориг авахын тулд өмсгөлөөс нь худалдан авдаг уламжлалтай. Түүнчлэн энэхүү хувцас нь дипломоо гардан авч аль хэдийнээ амьдралд хөл тавьсан төгсөгчдийн оюутан үеийн дурсамжийг илэрхийлэх биет зүйл нь болдог. Ийм үнэ цэнэтэй, гүн утга санаа бүхий өмсгөлийг "СИТИ" их сургууль урлахдаа зүгээр нэг бэлэн цамц, футболка дээр логогоо буулгах байдлаар хүргэхийг хүссэнгүй. Оронд нь тэд дотоодын загварын салбартаа маш нэр хүндтэй, орчин үеийн залуусын соёлын тусгал болсон S.M.O.K брэндтэй хамтарч тав тухтай, загварлаг, мөн гол нь чанартай өмсгөл гаргасан байна. Тэд хувцасны шүүгээн дэх “must have” загварт тооцогддог футболка, бомбер болон юүдэнтэй цамцыг хар, beige зэрэг сонгодог өнгөний сонголттойгоор урлажээ. Эдгээр загваруудаас "СИТИ" их сургуулийн болон S.M.O.K брэндийн өнгө аяс зэрэгцэж мэдрэгдэнэ. Тодруулбал, "СИТИ"-гийн бэлгэ тэмдэг болсон шар, хөх өнгөнүүд болон лого нь S.M.O.K-ыг илтгэх Улаан Жамсран бурхны хээ, Төвдөөр "Улаанбаатар" хэмээн бичсэн хэвлэлтэй төгс уусжээ.

Сити их сургууль болон S.M.O.K брэнд хамтран их сургуулийн өмсгөлийн соёлыг нэвтрүүлсэн нь (фото 3)
Сити их сургууль болон S.M.O.K брэнд хамтран их сургуулийн өмсгөлийн соёлыг нэвтрүүлсэн нь (фото 4)
Сити их сургууль болон S.M.O.K брэнд хамтран их сургуулийн өмсгөлийн соёлыг нэвтрүүлсэн нь (фото 5)
Сити их сургууль болон S.M.O.K брэнд хамтран их сургуулийн өмсгөлийн соёлыг нэвтрүүлсэн нь (фото 6)

Их сургуулийн өмсгөл бол загварын бие даасан хэв маяг

Сити их сургууль болон S.M.O.K брэнд хамтран их сургуулийн өмсгөлийн соёлыг нэвтрүүлсэн нь (фото 7)
Сити их сургууль болон S.M.O.K брэнд хамтран их сургуулийн өмсгөлийн соёлыг нэвтрүүлсэн нь (фото 8)

Merch өмсгөл нь сургууль, оюутнуудыг илэрхийлдгээс гадна загварын бие даасан чиг хандлагад тооцогддог билээ. Тодруулбал, бүтээлч захирал Раф Симонсын удирдлага доорх Calvin Klein загварын ордны Resort 2019 цуглуулгаас “University of California, Berkeley” болон “Yale University” их сургуулиудын логотой цүнх, футболка, бомберуудыг харж болно. Раф Симонс тэрхүү цуглуулгаараа дамжуулан залуучуудын соёлын нэг хэсгийг харуулахыг зорьжээ. Түүнчлэн дуучин Рианна болон Puma брэнд хамтран бүхэлдээ их сургуулийн merch, хөгжөөн дэмжигчдийн өмсгөлийн өнгө аяс шингэсэн цуглуулгыг танилцуулж байсан. Эдгээр болон бусад жишээ нь их сургуулийн логотой хувцас нь загварын нэг хэсэг гэдгийг батлах юм. Үүнийг мөн "СИТИ" их сургууль болон S.M.O.K брэнд нар хамтран Монголд нэвтрүүлж байна.


Зөвхөн өмсгөлөөр ч зогсохгүй

 


Олон улсад гарах гүүр нь болно

“СИТИ” их сургууль нь Европын Холбооны Эрасмус Мундус дээд боловсролын тэтгэлэгт, солилцооны хөтөлбөрийн Монгол дахь албан ёсны түнш байгууллага юм. Тус сургуулийн оюутнууд энэхүү хөтөлбөрийн хүрээнд Франц, Итали зэрэг Европын орнуудын их, дээд сургуулиудад суралцах, цалинтай дадлага хийх боломжтой байдаг.

Энэхүү их сургууль нь анх 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд 2005, 2010 онуудад магадлан итгэмжлэгдэж, 2012 онд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас аттестатчилагдсан, хувийн хэвшлийн ууган их, дээд сургуулиудын нэг юм. Өнөөдөр тэд 35 хөтөлбөрийн дагуу оюутан сургаж, 15 улсын Их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өрнүүлж, 135 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 


Стандартад нийцсэн суралцах орчин

Сити их сургууль болон S.M.O.K брэнд хамтран их сургуулийн өмсгөлийн соёлыг нэвтрүүлсэн нь (фото 9)

Суралцах орчин нь сурлагын чанарт хүчтэй нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тэр дундаа байгалийн ургамлаар тохижуулсан ногоон орчинд сурах нь академик сурлагад эерэгээр нөлөөлөхийн сацуу хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай (аз жаргал, эерэг хандлагатай болж, нийгмийн харилцаа, идэвх, удирдан гүйцэтгэх чадварууд сайжирдаг) гэдэг нь АНУ-ын “Science Advance” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар батлагджээ. Тэгвэл “СИТИ” Их сургууль нь кампусын орчиндоо “Байгаль” бичил цэцэрлэгийг тохижуулж, сургуулийн барилга дотроо ногоон байгууламж суулган оюутан, багш нарынхаа хөгжилд онцгой анхаарчээ.

Түүнчлэн тэд 15,000 гаруй номтой номын сан, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий сургалтын орчинтой бөгөөд олон улсын стандартад нийцсэн спорт заал, урлагийн бичил тайзтай. Уг хамт олон 2017 онд “Нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага”-аар шалгарч байсан нь үүний нэгэн тод илрэл. Мөн тус сургууль нь хотын “А” зэрэглэлийн бүсэд байрладаг тул суралцахад тун тохиромжтойн зэрэгцээ их хотын хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай билээ.

 


Эрдэм шинжилгээний Сити-Science

Суралцаж байх хугацаанд судалгаа, шинжилгээний ажил хийх хэрэгцээ маш их гардаг. Харин бодитой, баталгаатай үр дүнг зөвхөн сайн мэдээллийн эх сурвалжийн тусламжтай авна. Тэгвэл оюутнуудын өмнө тулгамддаг энэхүү асуудлыг "СИТИ" их сургууль олж харан шийдлийг нь хүргэж байна. Тус сургуулийн “Сити-Science” эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүл нь эрдэмтэн, багш, оюутнуудын шинжлэх ухааны ололт, амжилт, тулгамдсан асуудал, чиг хандлагыг тодорхойлох чөлөөт индэр, академик эрх чөлөөний талбар юм. Энэхүү сэтгүүл нь Франц Улсад байрладаг ISSN (International Standard Serial Number) төвд 2021 оны тавдугаар сард бүртгэгдэж, олон улсын стандарт дугаартай болжээ. Ингэснээр дэлхий нийтэд түгээгдэж байгаа 1 сая гаруй хэвлэмэл болон дижитал бүтээлүүдийн сан хөмрөгт уг сэтгүүл нь багтаж, олон улсын хэвлэлийн дата баазад бүртгэгдсэн байна. "Сити-Science"-ийн үйл ажиллагаа ашгийн төлөө бус бөгөөд сэтгүүлийн талаарх мэдээлэл, нийтлэгдсэн бүтээлийн хураангуйг “СИТИ” Их сургуулийн цахим хуудаснаас унших боломжтой билээ.

 


Сити-Zone төсөл

"СИТИ" Их сургуулийн алсын хараа болон 2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу яг одоо СитиЗон хэмээх төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд багш, оюутнуудын дунд хувь хүний хөгжлийн сургалт, лекцүүд болон бүтээлийн үзэсгэлэн, урлаг, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж хамгийн гол нь оюутан, төгсөгчдөд ажилд ороход, өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, ажил горилогчдод тавигддаг, шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхөд нь тусалдгаараа онцлог билээ. Мөн багш, оюутнуудын санаачлан боловсруулсан инноваци, бизнесийн төслүүдийг шалгаруулж, жил бүр 1-3 төсөлд тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгон, хамтран ажиллах зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг байна.

Сити их сургууль болон S.M.O.K брэнд хамтран их сургуулийн өмсгөлийн соёлыг нэвтрүүлсэн нь (фото 10)

"СИТИ" их сургууль оюутнуудын академик мэдлэгээс гадна практик дадлага, туршлага, хувь хүний хөгжлийн өрсөлдөөн, бие даан ажиллах чадвар зэрэг асуудлууд дээр онцгой анхаарч багш, оюутнуудынхаа шинэ санаа болон шилдэг бүтээгдэхүүнийг санаачлан боловсруулж, зах зээлд нэвтрүүлэн гарааны компани үүсгэн байгуулан хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахын төлөө зорьдог билээ.

Оюутнуудынхаа хүсэл, хэрэгцээг үйл ажиллагааныхаа цөм болгодог "СИТИ"-ийн хамт олны цаашид улам хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэл нь “төгсөгч – ажил олгогч” гүүрийг бий болгож оюутнуудаа ажил амьдралд ойр төгсгөхөд анхаарлаа хандуулах, тэдний онолын мэдлэгийг бодит боломж болгоход бүх нөөц бололцоогоо зориулна гэдгээ онцолсон юм.

Хаяг: Денверийн гудамж, 7 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг, 14190, Улаанбаатар, Монгол Шуудангийн хайрцаг: Шуудангийн салбар 20/23

Утас: +976 77442244

Вебсайт: www.citi.edu.mn

Facebook: Citi University

E-mail: info@citi.edu.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх