Хайх

“The Undoing” цуврал дээрх үзэсгэлэнт Николь Кидман ба түүний пальтонууд

“The Undoing” цуврал дээрх үзэсгэлэнт Николь Кидман ба түүний пальтонууд

Text: Buro.Mongolia


Зураг: Buro.Russia

Яг одоо шуугиан тариад буй HBO-гийн шинэ сэтгэлзүйн драмад Николь Кидманы дүр Нью-Йоркийн Upper East Side-д амьдардаг чинээлэг эмэгтэй хэдий ч тэрхүү дүрдээ огт нийцэхгүй богемын өнгө аястай, винтэж пальтонуудаар хувцасладаг нь олны дунд зөрчилдөөн үүсгэж байна. Юутай ч яг л энэ зөрчилдөөнтэй мэдрэмжийг цувралын костюм дизайнер Синье Сейлунд үүсгэхийг зорьжээ.

Олон хэсгийг нийлүүлэн оёсон MAX MARA пальто

Кидманы дүр Грейс Фрейзер бол амжилттай сэтгэл зүйч юм. Тэрээр асуудалтай тулгарсан хосуудтай ажилладаг ба өөрийн хувийн амьдралын хувьд ямар нэгэн асуудалгүй, аз жаргалтай гэр бүлтэй нэгэн. Грейс хүүхдийн хорт хавдрын судлаач Жонатантай (дүрийг сэтгэл булаам Хью Грант гаргасан) гэрлэсэн бөгөөд Нью-Йоркийн хамгийн тансаг хороололд амьдардаг. Upper East Side-ийн оршин суугчийг beige өнгийн ноолууран пальто өмссөнөөр ихэвчлэн төсөөлдөг ч Грейсийн анхны төрхүүдийн нэг нь дарсны улаан өнгөтэй халат загварын хөвсгөр пальто байдаг. Цувралын костюм дизайнер Синье Сейлунд уг пальтог Max Mara брэндээс олсон ба загварыг нь үл ялиг өөрчлөхийн тулд олон хэсэг болгон салгаж, дараа нь нийлүүлэн оёсон байна. Уг пальто нь киноны гол дүрийг олны дундаас ялгаруулах төдийгүй Кидманы улбар шар үсийг улам бүр тодотгоно.

“The Undoing” цуврал дээрх үзэсгэлэнт Николь Кидман ба түүний пальтонууд (фото 1)
“The Undoing” цуврал дээрх үзэсгэлэнт Николь Кидман ба түүний пальтонууд (фото 2)

3.1 PHILLIP LIM пальто

Анзаарвал Николь Кидманы дүр бүхэл цувралын туршид зөвхөн намрын өнгөтэй пальтонууд өмсдөг. Нөхрийнх нь шүүх хурал эхлэх үед Грейс 3.1 Phillip Lim брэндийн мөн л бургундийн өнгөтэй пальто өмссөн байдаг. Гэхдээ энэ удаагийн пальто өмнөх загвартай харьцуулбал илүү даруухан хийцтэй бөгөөд ингэснээр шүүх хурлын үеэр хэт их анхаарал татахгүй байх гэсэн санааг гаргажээ. Грейс энэ пальтог 1970-аад оны хэв маягаар түрийтэй гутал, тод өнгийн торгон алчуур болон өндөр захтай нимгэн цамцтай хослуулж өмссөн байгаа.

“The Undoing” цуврал дээрх үзэсгэлэнт Николь Кидман ба түүний пальтонууд (фото 3)
“The Undoing” цуврал дээрх үзэсгэлэнт Николь Кидман ба түүний пальтонууд (фото 4)

Цувралын хамгийн их анхаарал татсан пальто

Уг пальтог нэгэн зэрэг "цувралын хамгийн утгагүй шийдвэр", эсвэл "намрын тансаг хувцаслалтын төгс жишээ", мөн "чинээлэг шулмын энергийг илэрхийлэх пальто" хэмээн нэрлэцгээж байгаа. Энэ дизайныг Сейлунд өөрөө гаргасан бөгөөд өргөн зах, том юүдэн болон Central Park-ийн моднуудтай уусах замган ногоон өнгөөр тодорхойлогдоно. Хэрвээ энэ пальтог Кидманаас өөр хүн өмссөн бол яг л театрын хэтрүүлэгтэй өмсгөл мэт харагдах байсан байх. Гэхдээ тэрбумтан аавынхаа гэрт урлаг, хөгжмөөр хүрээлүүлэн өссөн Грейс энэ загварт богемын уур амьсгал нэмж, тун ч тансаг эдлэл мэт харагдуулна.

“The Undoing” цуврал дээрх үзэсгэлэнт Николь Кидман ба түүний пальтонууд (фото 5)
“The Undoing” цуврал дээрх үзэсгэлэнт Николь Кидман ба түүний пальтонууд (фото 6)

ETRO тренч цув

Гэр бүлийг нь сүйрүүлж болзошгүй аймшигт аллага гарсан үед ч Грейс урьд өмнөх шигээ өөгүй төгс хувцасласан хэвээр байна. Түүний сэтгэлийн түгшүүрийг харцнаас нь л харах боломжтой гэхээс хувцасны хувьд бүх юм хэвийн байгаа мэт. Шүүх хурал дээр Грейс Etro брэндийн цувтай хүрэлцэн ирдэг бөгөөд цувны хөнгөн материал, зөөлөн өнгө нь түүний гэм буруугүй байдлыг илтгэх шиг санагдана.

“The Undoing” цуврал дээрх үзэсгэлэнт Николь Кидман ба түүний пальтонууд (фото 7)
“The Undoing” цуврал дээрх үзэсгэлэнт Николь Кидман ба түүний пальтонууд (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх