Хайх

Асуулга: Dries van Noten VS Gucci цэцэг

Асуулга: Dries van Noten VS Gucci цэцэг

Том цэцэг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Одоо хүртэл “моод” хэвээрээ байгаа ретро загвар бага зэрэг хуучны хэв маягтай болжээ

Энэхүү хуучинсаг, ретро загваруудыг Gucci ба Dries van Noten брэндүүд намар-өвөл 2015/16 улирлын цуглуулгадаа танилцуулсан билээ. Тэдний тайзан дээр гаргасан ийм төрхийг бүтээхийг хүсвэл хуучин эд зүйлсийн захаас арьсан гар цүнх, эврэн хүрээтэй, линзгүй нүдний шил болон сонирхолтой гоёл чимэглэл олж, энэ бүгдийг loafers (угладаг гутал) ба урт пальтотой хослуулаад өмсөхөд л хангалттай байх болно.

Түүнчлэн дизайнерүүдийн зөвлөж буйгаар хиймэл цэцэгтэй чимэглэл хуучинсаг ретро төрх бүрдүүлэхэд маш чухал аж. Дрис ван Нотен цэцэг, өдтэй хүзүүний зүүлт санал болголоо. Уг зүүлтийг тачаангуй, хантаазан даашинз эсвэл "эмээгийн" том ноосон цамц ба юбка дээр зүүвэл сайхан зохицно. Харин Алессандро Микеле бантиктай, торгон цамцыг чимсэн цэцгэн хатгуур танилцууллаа. Дизайнер энэ аксесуарыг туулайн үстэй пальто, дундаж урттай арьсан юбка ба хээтэй костюмтай хослуулан тайзан дээр гаргажээ.

Танд хэнийх нь цэцгэн чимэглэл илүү таалагдаж байна?

цааш үзэх