Хайх

Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд

Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд

Text: Buro.Mongolia


Хавар-зун 2024 улирлын загварын долоо хоног Дани улсын Копенхаген хотоор нээлтээ хийж байна. Копенхагены загварын долоо хоног жил ирэх тусам өргөжиж Скандинав брэндүүдийг олон улсын түвшинд таниулах томоохон платформ болоод байгаа юм. Үүгээр ч зогсохгүй энэхүү арга хэмжээ нь бусадтайгаа харьцуулахад тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлж, байгальд ээлтэй загвар түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг билээ. Үүний нэгэн жишээг брэндүүд арга хэмжээнд оролцохын тулд байгальд ээлтэй материалын сонголт, хөдөлмөрийн аюулгүй, эрх тэгш байдлыг хангасан ажлын орчин зэргээс бүрдэх нийт 18 стандартыг хангах ёстой байдгаас харж болно.

Энэ жилийн хувьд нийт 31 брэнд загварын долоо хоногийн хүрээнд өөрсдийн цуглуулгаа толилуулахаар болсон бөгөөд Скандинавын нүүр царай болсон алдарт Ganni, Stine Goya, Saks Potts зэрэг орднууд уламжлал ёсоор оролцох болно. Түүнчлэн залуу дизайнеруудыг мөнгөн шагнал, менторшип, хамтран ажиллах дэмжлэгээр урамшуулдаг NEWTALENT тэмцээнд ялсан Nicklas Skovgaard, Latimmier, P.L.N., Rolf Ekroth болон MLGA брэндийн дебют загварын сэтгүүлчид, худалдан авагчид, мэргэжилтнүүдийн дунд хүлээлт үүсгээд байна.

Мэдээж хэрэг тус арга хэмжээтэй зэрэгцэн Копенхагены гудамж загварлаг хувцасласан хүмүүсээр дүүрэх нь ойлгомжтой. Хүмүүс Сканди стилийн даруу тансаг хэв маягаар төрхөө бүрдүүлснээс гадна athflow буюу лаунж хувцсыг ажил хэрэгч хэв маягтай хоршуулан өмсөх аргыг түлхүү хэрэгжүүлсэн харагдлаа.

Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 1)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 2)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 3)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 4)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 5)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 6)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 7)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 8)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 9)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 10)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 11)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 12)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 13)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 14)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 15)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 16)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 17)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 18)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 19)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 20)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 21)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 22)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 23)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 24)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 25)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 26)
Копенхагены загварын долоо хоног эхэллээ: Street Style төрхүүд (фото 27)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх