Хайх

Загварын инфлюенсерүүд Coachella наадамд ямар төрх бүрдүүлсэн бэ?

Загварын инфлюенсерүүд Coachella наадамд ямар төрх бүрдүүлсэн бэ?

Text: Б.Энххүслэн


Өнгөрсөн Баасан гарагаас эхлэн Bad Bunny, BLACKPINK, Rosalía, The Weeknd, Билли Айлиш болон бусад уран бүтээлчид Coachella-гийн тайзыг доргиолоо

Калифорни мужийн элсэн цөлөөр хүрээлэгдсэн Индио хотод хөгжим болон урлагийн Coachella наадам эхлээд байна. 1999 онд анх зохион байгуулагдахдаа хамтлагийн футболка, энгийн л нэг зуны хувцас (цагаан майк, винтэж деним, шоорт, өргөн өмд) өмссөн үзэгчидтэйгээр явагддаг байсан тус наадам цар хүрээгээ тэлэх тусам загварын томоохон арга хэмжээнд тооцогдох болжээ. Тэр дундаа эдгээр өдрүүдийг инфлюенсерүүдийн Met Gala үдэшлэг ч гэж тодорхойлох нь бий.

Энэ жил Instagram, TikTok-ын инфлюенсерүүдийн хувцаслалт дунд өрнөдийн болон Y2K хэв маяг зонхилжээ. Дөрвөн улирал дараалан загварын трендүүдийн жагсаалтыг бүрдүүлж буй нэвт гэрэлтсэн болон бүхэлдээ деним хувцсаар дийлэнх нь гоёсон байна.

Coachella-гийн үеэр сая сая дагагчтай эрхмүүдийн сонголтоо хийсэн брэндүүд анхаарлын төвд ордог нь бичигдээгүй дүрэм билээ. Тэгвэл энэ удаа Их Британид үйл ажиллагаагаа явуулдаг гар урлалын SLXWORLD залуу дизайнерын брэнд багагүй хандалт авч чадсан бөгөөд цэцгэн хээтэй, тэгш бус хэмтэй микро юбка нь энэхүү брэндийн нэрийн хуудас болсон загвар юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх