Хайх

2018 онд Instagram олон нийтийн сүлжээнд ямар трендүүд ноёрхсон бэ?

2018 онд Instagram олон нийтийн сүлжээнд ямар трендүүд ноёрхсон бэ?

Цаашид ч үргэлжлэх трендүүд

Text: Бюро 24/7


Шүрэн цүнх

 

 

Өнгө өнгийн шүр ашиглан сонирхолтой хэлбэр, дүрс үүсгэн хэлхсэн гар цүнхийг Instagram олон нийтийн сүлжээнээс олонтаа олж харсан байх. Жанна Дамас, Перниль Тейсбек зэрэг блогеруудын таашаалд нийцсэн энэхүү гар цүнхийг зөвхөн Susan Alexandra болон Loeffler Randall гэх брэндээс л олох боломжтой. Түүнчлэн загварын редактор, блогерууд энэхүү шүрэн цүнхний тренд удаан үргэлжлэх магадлалтай гэдгийг дуу нэгтэйгээр онцолж байгаа юм.

Гялалзсан хавчаар

 

Та бидний хүүхэд насыг санагдуулсан чимэглэлтэй үсний хавчаарыг Instagram-ийн одууд чөлөөт цаг, хүлээн авалт, үдэшлэг гээд бүхий л үедээ гоёл болгон зүүж байна. Gucci, Balmain зэрэг брэндүүд ч бас сонирхолтой бичиг, чимэглэлтэй үсний хавчаарыг санал болгожээ.

Унтлагын даашинз

 

 

Өнгөрсөн жилүүдэд тренд болсон пижам хослол, гэрийн халаат мэт даашинзны араас винтаж уур амьсгалтай унтлагын даашинз энэ оны онцлох трэндийн нэг байлаа. Биед таатай мэдрэмж төрүүлэх унтлагын даашинзыг сийрсэн гар цүнх, гоёмсог загварын углааштай хослуулан өмсөхөд тохиромжтой.

Задгай энгэртэй цамц

 

Бага сургуульд байхад цагаан цамцны гадуур өмсдөг байсан кардиган цамцыг загварлаг гэдэгтэй санал нийлэх хүн ховор биз ээ. Гэсэн ч Жанна Дамас, Камиль Шарьер болон бусад загварын блогерууд 1990-ээд оныг санагдуулам кардиган цамцыг даашинз, жийнсэн өмд зэрэгтэй хослуулснаар загварлаг харагдаж болохыг баталлаа.

Ирвэсний хээтэй атлас юбка

 

2018 онд бараг л бүх блогер, инфлюэнсеруудын таашаалд нийцсэн загвар бол эргэлзээгүй ирвэсний хээтэй атлас юбка байсан юм. Цагаан футболка ба кет, өндөр өсгийт ба пиджак гээд ямар ч үед хувьсах чадвартай энэхүү юбканы төгс хувилбарыг Réalisation Par брэндээс худалдан авах боломжтой.

Тариачны даашинз

 

Өргөн мөр, цацаг хэлбэрийн ханцуй, хээ угалзаар дүүрэн нэг үгээр бол эртний тариачин бүсгүйг санагдуулам даашинзыг Isabel Marant, Zimmerman, Prada зэрэг брэндүүд 2018 оны намар-өвлийн улиралд зориулан урласан юм. Анх харахад тийм ч загварлаг санагдахгүй энэхүү даашинзыг Эйми Сонг, Маргарет Занг зэрэг блогерууд ковбой загварын гутал, бэлхүүс тодотгосон бүс, богц хэлбэрийн гар цүнх зэрэгтэй хослуулан хэрхэн загварчлах боломжтойг харуулсан юм.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх