Хайх

Instagram олон нийтийн сүлжээн дэх өндөр эрэлттэй 10 брэнд

Instagram олон нийтийн сүлжээн дэх өндөр эрэлттэй 10 брэнд

Lyst загварын хайлтын системийн мэдээллэж буйгаар

Text: Buro.Mongolia


Lyst загварын хайлтын систем Instagram олон нийтийн сүлжээнд хамгийн эрэлт ихтэй, алдартай брэндүүдийг зарлалаа. Энэхүү жагсаалтад франц, сканди хэв маягтай загвар санал болгодог брэндүүд түлхүү багтжээ.

10. Stine Goya

 

Копенгаген хотноо үүсгэн байгуулагдсан Stine Goya брэнд нь сонирхолтой хээ, өнгөлөг, сканди хэв маягтай загварууд санал болгодог. Stine Goya-ийн загварууд street style зургууд дээр олонтаа харагдах ба алдартай загвар өмсөгчид болон блoгеруудын дуртай брэндийн нэгд тооцогдох болжээ.

9. Rouje

 

Парисын "It Girl", загварын салбарын нөлөө бүхий бүсгүйчүүдийн нэг Жанна Дамасын үүсгэн байгуулсан Rouje брэнд энэхүү жагсаалтын есдүгээрт жагсжээ. Rouje брэнд нь цагаан футболка, сонгодог загварын хүрэм, "wrap" загварын цамц болон даашинз, сийрсэн цүнх гэх мэт Парис бүсгүйчүүдийн өмсөх дуртай загваруудыг санал болгодог.

8.Faithfull The Brand

 

 

 

Кэндис Свейнпол, Ванесса Хадженс зэрэг алдартнуудын өмсөх дуртай Faithfull The Brand нь цэвэр даавуун материалаар хийгдсэн усны хувцас, даашинз, футболка зэргээрээ алдартай. Индонез улсад загваруудаа үйлдвэрлэдэг Faithfull The Brand загварлаг хувцас урлахаас гадна үйлдвэрлэлээрээ дамжуулан тухайн орны жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой ажээ.

7. Nanushkа

 

 

 

Будапешт хотоос гаралтай Nanushka брэнд сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжин Farfetch, Net-A-Porter зэрэг тансаг зэрэглэлийн худалдааны сайтууд дээр тун өндөр борлуулалт хийж байна. Контемпорари хэв маягтай загвар үйлдвэрлэгч Nanushka брэнд Айми Сонг, Тиффани Сю зэрэг блогеруудын таашаалд нийцжээ.

6. Staud

 

 

Лос Анжелесаас гаралтай Staud брэнд хувин загварын цүнх, романтик уур амьсгалтай хувцаснуудаараа алдартай.

5. Ganni

 

 

Lyst загварын тавцны мэдээллэж буйгаар сканди хэв маягтай загвар санал болгодог Ganni брэндийн эрэлт өнгөрсөн жилийнхээс 52 хувиар өсч, Instagram дахь өндөр эрэлттэй брэндүүдийн тавдугаарт оржээ.

4. Réalisation Par

 

 

 

"Wrap" даашинз, өндөр суудалтай жийнсэн өмд зэрэг франц шик хэв маягтай загвар үйлдвэрлэдэг брэндүүдийн нэг Réalisation Par дөрөвдүгээр байранд жагссан байна.

3. Attico

 

 

Итали гаралтай дизайнерууд Гилда Амбросио, Жиоржиа Тордини нарын үүсгэн байгуулсан Attico брэндийн загваруудад өдөн чимэглэл, атлас материал, зөөлөн өнгө, романтик хэв маяг гээд эмэгтэйлэг байдлыг илтгэх бүхий л элементүүд шингэсэн байдаг. Attico брэнд үүсгэн байгуулагдаад ердөө хоёр жил болж байгаа ч Vogue, Harper's Bazaar сэтгүүлүүдийн нүүр хуудсанд гарчээ.

2. Reformation

 

 

Ямар ч галбирт төгс суух эсгүүр, байгалийн гаралтай материал, тав тух гээд амьдралд ойр загваруудыг үйлдвэрлэгч Reformation брэнд хоёрдугаарт жагслаа. 

1. Veja

 

Instagram олон нийтийн сүлжээн дэх хамгийн эрэлттэй брэндээр эко-шик гэх тодотголтой Францын Veja брэнд тодорчээ. Байгальд ээлтэй технологи ашиглан бүтээгдсэн веган-кетнүүдийг Меган Маркл, Эмма Уотсон зэрэг алдартнууд сонгон өмсдөг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх