Хайх

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн хоногийн дараа цоо шинэ улирал эхлэх гэж байна. Тэгвэл шинэ улиралд ямар хувцсыг юутай хослуулж өмсөх вэ? Дизайнеруудын цуглуулгад ямар загварууд давамгайлсан бэ? Мөн ямар трендийг заавал анхааралдаа авах хэрэгтэй вэ? Энэ бүгдийг бид уншигчиддаа цуврал болгон хүргэсээр байна.

Цамц загварын даашинз

Гэхдээ энгийн биш харин үдэшлэг дээр ч өмсөж болох хээнцэр загвар, хийцтэй цамц хэлбэрийн даашинзуудыг дизайнерууд онцолж байна. Жишээ нь Proenza Schouler бүхэлдээ гялалзсан даашинз, Simone Rocha сувдан чимэглэлтэй даашинз, харин Attico өндөрлөсөн мөртэй торгон даашинзыг санал болгожээ.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 1)
Emilio Pucci
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 2)
Attico
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 3)
Proenza Schouler
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 4)
Simone Rocha

Цахилгаантай спорт цамц ба легинс

Карантины улмаас сүүлийн хэдэн сарын турш өглөөнөөс орой хүртэл өмссөн бэлтгэлийн өмднүүд аз болж шинэ цуглуулгуудад тийм ч олон үзэгдээгүй хэдий ч спорт хэв маяг анхаарлын төвд байсан хэвээр. Миучча Прадагийн онцолсноор спорт болон үдшийн хувцаслалтыг нэгтгэх бүрэн боломжтой ба тэрээр шинэ цуглуулгадаа спорт сэдэвтэй юбка болон цамцны хослолуудыг танилцуулсан байна. Түүнчлэн Coperni брэнд үдэшлэг дээр ч өмсөж болох бие барьсан спорт хослол гаргаж, харин Альбер Эльбаз Az Factory брэндийнхээ хүрээнд легинсийг маш хээнцэр атлас топтой хослуулахыг санал болгожээ.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 5)
Coperni
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 6)
Miu Miu
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 7)
AZ Factory
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 8)
Givenchy

Цээж хэсгийг тодотгосон хайчилбар, детальтай даашинз

Bevza-гийн даашинзын цээж хэсэг сүлжилдсэн атлас материалаар чимэглэгдсэн бол Victoria Beckham-ийн даашинз дотроос нь цээживч цухуйж буй мэт харагддаг загвартай. Харин Dion Lee-гийн даашинз цээж хэсэгтээ цоолбор, хайчилбартай болжээ.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 9)
Dion Lee
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 10)
Bevza
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 11)
Alyx
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 12)
Victoria Beckham

Корсет

Шинэ улиралд корсетууд өдөр тутмын хувцаслалтаас эхлээд үдшийн гоёлд ч хүртэл чухал үүрэг гүйцэтгэхийг Bevza, David Koma зэрэг брэндүүд онцолсон. Хамгийн гол нь тэдгээр корсетууд нь биед эвтэйхэн материалаар хийгдсэн, эсвэл бэлхүүс хэсгээрээ хайчилбартай байх учиртай бөгөөд хөдөлгөөн хорих ёсгүй юм.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 13)
Y/Project
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 14)
David Koma
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 15)
Bevza
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 16)
Dion Lee

Нэхмэл даашинз

Өнгөрсөн жилийн энэхүү тренд нь энэ онд ч эрчээ алдаагүй байна. Гэхдээ шинэ улиралд ердийнхөөс илүү урт, нэхээс нь илүү том загварууд ноёрхох болно. Түүнчлэн Paco Rabanne болон Loewe брэндүүдийн шинэ цуглуулгад үдшийн гаралтад зориулагдсан хээнцэр ноосон даашинзууд давамгайлсан байгаа.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 17)
Proenza Schouler
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 18)
Bottega Veneta
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 19)
Olenich
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 20)
Trussardi

Нам суудалтай өргөн брюк

2000-аад оноос эргэж ирсэн энэ загвар нь хайхрамжгүй атлаа загварлаг харагддагаас гадна өмсөхөд маш эвтэйхэн тул дизайнерууд шинэ цуглуулгууддаа онцолжээ. Тэдний зөвлөснөөр ийм эсгүүртэй өмдийг бие барьсан боди эсвэл хэт сул бас урт биш топтой хослуулбал илүү зохимжтой байх болно.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 21)
The Row
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 22)
Kenzo
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 23)
Chanel
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 24)
Gauchere

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх