Хайх

BURO. Stories: Monstar Production & Vandebo

BURO. Stories: Monstar Production & Vandebo

Powered by Porsche

Text: Buro.Mongolia


Продюсер: Buro.Mongolia
Бичлэг: March Nine Media
Зураг: March Nine Media

BURO. Stories цуврал эхлээд одоогоор хоёрхон дугаар цацагдсан байгаа ч уншигчдын маань таалалд нийцэж, дараа дараагийн дугаарыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлж байгаад бидний зүгээс ихэд баяртай байгаа билээ. Өмнө нь бид загвар, урлаг соёл, нийгэм болоод бизнесийн салбарт хөдөлмөрлөж буй эрхмүүдийг онцолсон бол энэ удаад Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ өнгө төрх нэмж, дотоодын уран бүтээлчдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Monstar продакшн, мөн тэдний харьяат артист Vandebo хамтлагийг гуравдугаар дугаарынхаа зочдоор урин оролцууллаа.

BURO. Stories: Monstar Production & Vandebo (фото 1)
BURO. Stories: Monstar Production & Vandebo (фото 2)

Vandebo хамтлагийн дуулсан, Monstar продакшны бүтээсэн видео клипүүд Youtube тавцнаа 13 сая үзэлт авч, албан ёсны хуудас нь 262 000 дагагчтай байдаг нь тэд шинэ үеийнхний дунд одууд болсны нэгэн баталгаа билээ. Тэгвэл хамгийн анх аяган дотор микрофон хийн дуулж байсан Ванде болон Эбо нар, мөн Монголд эерэг контент түгээх зорилгоор влог маягаар эхлэлээ тавьж байсан Monstar продакшн нь өнөөдөр хэрхэн ийм амжилттай бүтээлчид болсныг, тэр бүхний цаана хэр хэмжээний хөдөлмөр болон сэтгэл зүрх шингэсэн байдгийг олон олон шүтэн бишрэгчид нь илүү ойроос харж, мэдэхийг хүсэж байгаа биз ээ.

BURO. Stories: Monstar Production & Vandebo (фото 3)

Monstar-ийн гэр бүл нь Shka, Tulga, Tuvshin, Tushig болон Bebe гэх таван үүсгэн байгуулагч, директор Siente, Vandebo хамтлаг, уран бүтээлч FLA, эвлүүлэгч MZ, стилист Egshii, визуал артист Nicole, продюсер Baturi, найруулагч Mira гээд олон гишүүдээс бүрддэг тул "BURO. Stories" цувралын эхний улирлын хамтрагч Porsche-гийн зүгээс нэг биш бүр гурван ч машин олголоо. Panamera, Cayenne, Cayman автомашинууд эдгээр залуу уран бүтээлчдийн нэг өдрийн ажлыг хамтдаа амжуулсан бөгөөд өглөөний кофе, студи, шинэ клипний зураг авалт зэрэг чиглэлийн дагуу хотын нэг өнцгөөс нөгөө рүү аялалд гарсныг ийнхүү хүлээн авна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх