Хайх

Хэрхэн оффис дээрээ ч эрүүл хоолны дэглэмтэй байх вэ?

Хэрхэн оффис дээрээ ч эрүүл хоолны дэглэмтэй байх вэ?

Ажил дээрээ хоолны дэглэмээ зөрчихгүйн тулд хэрэгжүүлж болох шилдэг 5 арга

Text: Buro.Mongolia


Сүүлийн үед зөв зохистой хооллож, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байна. Гэвч оффисд ажилладаг ихэнх хүмүүс зөв хооллолтын дэглэмээ оффис дээрээ үргэлжлүүлэхэд асуудалтай байдаг гэх буруу ойлголттой байдаг. Үнэн хэрэгтээ бид оффис дээрээ ч хоолны дэглэмдээ үнэнч байх боломжтой бөгөөд үүнд туслах энгийн аргууд бий. Та бидний зөвлөх эдгээр аргуудыг хэрэгжүүлж, зорьсон үр дүндээ хүрээрэй.

Зорилго нэгт хамтрагчтай болох

Хамт ажилладаг хүмүүсийн дунд таны адил хоолны дэглэм барьж буй нэгэн байж л таарна. Нэг зорилготой хүмүүс бие биенээ улам зоригжуулж, маш сайн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж чаддаг байна. Хамтрагчтай байхын бас нэгэн ач тус бол дэглэмээ алдсан ч хурдан эргээд зөв хооллолтдоо ордог билээ. Тиймээс та эргэн тойрны хүмүүсээс тусламж эрж, хамтдаа зорилгодоо хүрэхийг эрмэлзээрэй.

Хэрхэн оффис дээрээ ч эрүүл хоолны дэглэмтэй байх вэ? (фото 1)

Хэт чихэрлэг, их хэмжээний нүүрс устай “snack” буюу хөнгөн зуушнаас татгалзах

Ажил дээр тань чихэр, жигнэмэг гэх мэт олон төрлийн "идэх хориотой” зүйлс байдаг бол өөрт тань аль болох харагдахгүй газар байлгахыг хичээгээрэй. Эдгээр эрүүл мэндэд тустай бус бүтээгдэхүүнүүдийг жимс жимсгэнэ, самраар орлож болох юм шүү. 

Хэрхэн оффис дээрээ ч эрүүл хоолны дэглэмтэй байх вэ? (фото 2)

Зөвхөн ус болон кофе уусаар өдрийг өнгөрүүлж болохгүй

Хоолны дэглэм барьж байгаа гээд туйлшран огт юм идэхгүй байж болохгүй. Бидний биед зайлшгүй хэрэгтэй уураг, ногоо болон эрүүл хүнсэнд байдаг нүүрс усны зохистой хэмжээг өдөр бүр авах хэрэгтэй билээ. Түүнчлэн сэтгэл зүйн дарамтад орохгүйн тулд үнэхээр их идэхийг хүсэж буй амттаныгаа хааяа багахан хэмжээгээр идэхэд гэмгүй байдаг хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Хэрхэн оффис дээрээ ч эрүүл хоолны дэглэмтэй байх вэ? (фото 3)

Хөдөлгөөнтэй байх

Оффисын ажилчид ихэнхдээ л ажлын ширээний ард сууж өдрийг өнгөрөөдөг. Байнгын суугаа ажил нь бидний цусны эргэлт болон хоол боловсруулах үйл ажиллагаанд хүндрэл учруулах талтай байдаг. Тиймээс аль болох дасгал хөдөлгөөн хийж, өдрийн цайны цагаараа 10-20 минут агаар амьсгалангаа гадаа алхахыг хичээгээрэй. Түүнчлэн их энерги зарцуулах тусам илүү их илчлэг шатаж байдаг жамтай.

Хэрхэн оффис дээрээ ч эрүүл хоолны дэглэмтэй байх вэ? (фото 4)

Хоол хүнсний блогуудаас гарах

Байнга амттай, сайхан харагдах хоолны зураг нь хоол идэх дуршлыг улам сэдрүүлдэг билээ. Дэглэм барьж байх хугацаандаа Facebook, Instagram дээрх хоол хүнсний блогуудаас гарах нь зөв шийдвэр байх болно. Харин тэдний оронд зөв, эрүүл хоолны жоруудаас хуваалцдаг блогууд болон фитнесс блогеруудыг дагах нь танд урам зориг өгөх юм.

Хэрхэн оффис дээрээ ч эрүүл хоолны дэглэмтэй байх вэ? (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх