Хайх

Ferrari анхны дөрвөн хаалгатай машинаа танилцууллаа

Ferrari анхны дөрвөн хаалгатай машинаа танилцууллаа

Ferrari Purosangue-ийн түүх эхэллээ

Text: Buro.Mongolia


Энцо Феррари эрхмийн үүсгэн байгуулсан 75 жилийн түүхтэй спорт машин үйлдвэрлэгч Ferrari компани есдүгээр сарын 13-ны өдөр түүхэндээ анх удаа SUV ангиллын, дөрвөн хаалгатай цоо шинэ "Purosangue" загвараа танилцууллаа. Тэдний 2017 оноос хөгжүүлж эхэлсэн энэхүү машин нь 100 км/ц хурдыг 3,3 секундэд авахаас гадна дээд хурдаараа 310 км/ц хүртэл хурдлах чадвартай, мөн 6.5 литрийн багтаамжтай, 715 морины хүчин чадалтай, V-12 хөдөлгүүртэйгээр бүтээгджээ.

Ferrari анхны дөрвөн хаалгатай машинаа танилцууллаа (фото 1)
Ferrari анхны дөрвөн хаалгатай машинаа танилцууллаа (фото 2)

2023 онд Европ, Америк тивүүдээс эхлэн худалдаанд гарах энэхүү загварыг жилд ердөө 3,000 ширхгийг л үйлдвэрлэхээр төлөвлөж буй гэнэ. 390,000 евро буюу ойролцоогоор 1,3 тэрбум төгрөгөөр борлуулагдаж эхлэх "Purosangue" нь Ferrari компанийн хамгийн өндөр үнэтэй загваруудын хоёрдугаар байрт бичигдэж байна. Хамгийн эхэнд мэдээж 440,000 евро буюу ойролцоогоор 1,4 тэрбум төгрөгийн үнэтэйгээр 2019 онд худалдаанд гарсан "Ferrari SF90" загвар бичигддэг байна.

"Purosangue" буюу "цэвэр үүлдрийн" гэж орчуулагдах энэхүү машин нь хэдийгээр уламжлалт Ferrari хэлбэртэй биш хэдий ч түүний бүхий л хурд, хүч гайхамшгийг агуулсан бөгөөд асаах төдийд л Ferrari сонсогдох болно гэж машин үйлдвэрлэгчид нь онцолжээ.

Ferrari анхны дөрвөн хаалгатай машинаа танилцууллаа (фото 3)
Ferrari анхны дөрвөн хаалгатай машинаа танилцууллаа (фото 4)
Ferrari анхны дөрвөн хаалгатай машинаа танилцууллаа (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх