Хайх

Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин

Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин

Text: Б.Энххүслэн


Старчейз Автомотив Лимитд ХХК шинэ үеийн жийп загварын Jaguar F-Pace автомашиныг албан ёсоор Монголд оруулж ирлээ

Их Британи улсын хамгийн өндөр борлуулалттай автомашины Jaguar брэнд нь үүсч байгуулагдсан цагаасаа эхлэн дээд зэрэглэлийн спорт болон дөрвөн хаалгатай седан загварын автомашинуудыг зохион бүтээж хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр ирсэн. Шуугиан дагуулсан спортын хожлууд, шинэлэг техник, технологиуд болон дахин давтагдашгүй дизайны шийдлүүд нь Jaguar компанийн автомашины зах зээлд эзлэх байр суурийг тодорхойлдог билээ.

Брэндийн томоохон амжилтуудын нэг болох F-Pace хэмээх SUV буюу жийп загварын автомашин нь анх 2015 онд танилцуулагдаж маш их хэмжээний шинэ хэрэглэгчдийг татаж байсан. Зах зээлийн өөр нэг сегментийг онилсон өндөр техникийн үзүүлэлт, шинэлэг дизайнтай F-Pace жийп загварын автомашин нь гэр бүл, залуучуудад тохиромжтойгоос гадна Jaguar-ын үндсэн спортлог хэв маягийг давхар хадгалснаараа бусдаас онцлог болсон билээ. Тэгвэл нэгэн сайхан мэдээ дуулгахад, автомашин сонирхогчид, хэрэглэгчдийн зүгээс онц үнэлгээг хүртээд буй Jaguar F-Pace загварын 2021 оны шинэчлэгдсэн хувилбарыг Старчейз Автомотив Лимитд ХХК Монголд албан ёсоор нэвтрүүлжээ. 

Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 1)
Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 2)

"Оны шилдэг автомашины дизайн" шагналаа бататгасан 2021 оны экстерьер дизайны шинэчлэлтүүд

F-Pace автомашины экстерьер дизайны шинэчлэлтүүд нь өвөрмөц шийдлүүдээр дүүрэн бөгөөд загварын хувьд өрсөлдөгч компаниудаасаа хэдэн алхмаар урд байж чадсан. Шинэчлэлтүүдийн хувьд нүүрний сеткаг тугалгаар бүрж давхар "J" үсгийн хэлбэртэй их гэрлийг өндөр чанарын LED гэрлээр тоноглосон байна. F-Pace-ийн хүчтэй, хурдтай шинж чанарыг хормой хэсэг рүүгээ нарийссан дээврээр илтгэсэн бол арын хэсгийг илүү өргөн болгосноор автомашины спортлог шинж чанарыг илэрхийлжээ. Түүнчлэн тоормозны гэрлийг мөн л LED гэрлээр тоноглож хэвтээ хэлбэрийн 3D линзийг оруулсан бөгөөд дугуй, янданг тус тус шинэчилсэн байна. "F-Pace загварын экстерьер дизайны өөрчлөлтүүд өмнө нь хүртэж байсан 'Оны шилдэг автомашины дизайн' шагналынхаа нэр хүндийг улам өндөрт өргөсөн билээ. Харин тус автомашины интерьер дизайн илүү боловсронгуй болж танд орчин үеийн, шинэлэг мэдрэмжийг өгөхийн сацуу хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангана. F-Pace бусад жийп загварын автомашинуудаас тэс өөр харагддагаас гадна унаад явахад танд таатай мэдрэмжийг өгөх болно" хэмээн Jaguar компанийн экстерьер хариуцсан дизайнер Адам Хаттон онцолсон юм.

Амьдралын бүх нөхцөлд нийцсэн тав тухтай интерьер

F-Pace автомашины дотоод засал нь илүү дээд зэрэглэлийн, тав тухтай болжээ. Тус автомашины бүхээгт дуу, дүрсний өндөр чанартай 11.4 инчийн (28.95 см) хүнхэр хэлбэртэй HD мэдрэгчтэй дэлгэцийг суурилуулсан байна. Мөн F-Pace нь жийп автомашин тул орон зай, багтаамжийн хувьд цэлгэр, том бөгөөд насанд хүрсэн таван хүн суух боломжтой. Нарийн аргаар урласан суудлын бүрээсний гадаргуу нь хөвөн зөөлөн мэдрэмжийг өгөх ба нийт арван төрлийн өнгөнөөс өөрийн хүсэл сонирхолд тааруулан сонгож болох билээ. F-Pace-ийн суудлыг 40:20:40 харьцаатай хийсэн нь суудал тус бүрийг эсвэл бүхэлд нь хурааж нэмэлтээр зорчигч тээвэрлэх, том оврын ачаа ачих боломжийг олгох зорилготой юм. Түүнчлэн автомашины хаалганд багтаамж ихтэй тасалгаа болон бүхээгийн голын хэсгийн доор жижиг эд зүйлсийг хийх тасалгаа гаргасан нь салоны бүх хэсгийг хэрэглээ талаас нь бодож бүтээснийг илтгэнэ. Тиймээс F-Pace автомашин нь өдөр тутамд төгс нийцэхийн сацуу гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх аяллын найдвартай хамтрагч тань болж чадна.

Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 8)
Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 9)
Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 10)
Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 11)
Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 12)
Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 13)
Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 14)
Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 15)

Хөдөлгөөн ихтэй хотод ч, байгалийн хүнд нөхцөлд ч бүх төрлийн замыг даван туулна 

Ямар ч аялалд гарсан биднийг нэг цэгээс нөгөө цэг рүү зөөвөрлөх чадвартай байдал нь автомашины хамгийн том шалгуур билээ. Тэр тусмаа Монголын эрс тэс уур амьсгалд эвдрэлтэй засмал болон бартаатай шороон замд тав тух, аюулгүй байдлаа алдахгүйгээр явна гэдэг хэзээ ч бүтэшгүй асуудал мэт санагдана. Гэхдээ эдгээр асуудлыг шийдэж ямар ч нөхцөл байдалд замыг тань дардан байлгаж чадах автомашин бол Jaguar F-Pace юм. Энэхүү автомашин нь замын нөхцөл байдлыг буюу тэгш бус гадаргууг болон хучлагагүй хэсгийг илрүүлдэг хариу үйлдлийн дасан зохицох (Adaptive Surface Response) Jaguar Drive Control системтэй билээ. Тус үйлдэл нь автомашины түр зогсолтын тохиргоог идэвхжүүлж аюулгүй байдлыг хангадаг байна. Түүнчлэн F-Pace нь жолоодлого болон автомашины тэнцвэрт байдлыг хангадаг хойд дугуйн хөтлөгчтэй (RWD) бөгөөд бартаат замыг туулах үед дугуйнуудыг замтай илүү сайн барьцалдуулдаг бүх дугуйны хөтлөгч рүү (AWD) шилждэг ухаалаг үйлдэлтэй. Энэхүү шилжилт нь Intelligent Driveline Dynamics буюу дугуйн гулсалтыг урьдчилан тооцоологч мэдрэгчийн тусламжтай идэвхэждэг билээ.

Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 16)

Байгальд ээлтэй түүхий эд болон орчин үеийн дэвшилтэт технологийн нэгдэл

Байгалын тогтвортой хөгжил бол өнөө цагийн хамгийн их хөндөгдөж байгаа асуудлуудын нэг билээ. Салбар бүр хүрээлэн буй орчноо бохирдуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулахыг зорьж байгаа бөгөөд Jaguar компани ч мөн эдгээр байгууллагуудын тэргүүн эгнээнд явж, үүний хажуугаар хэрэглээг хөнгөвчлөх дижитал технологиудыг нэвтрүүлж байгаа билээ. Тодруулбал, шинэчлэгдсэн загварын F-Pace-ийн их биеийг 75% хүртэл дахин боловсруулсан хөнгөн цагаан материалаар хийсэн ба автомашины эргэн тойрныг 360 хэмээр харуулах 3D камер, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилготой “driver assist”, “blind spot assist” үйлдлүүдийг суурилуулжээ. “Driver assist” нь хурдны болон хөдөлгөөн ихтэй хотын замууд дээр явж байгаа тохиолдолд огцом жолоодлого, хааз, тоормоз авахыг хянаж урд явж байгаа автомашинтай урьдчилан тогтоосон зайг барин явахад тусалдаг ухаалаг систем юм. Харин “blind spot assist” үйлдэл нь ард талаас ойртон ирж буй автомашиныг мэдээлэлж эгнээ байраа солиход зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлдэг бөгөөд зорчигчдыг автомашинаас гарахад аюулгүй эсэхийг хянадаг билээ. Мөн сул зогсоолыг илрүүлж автомат жолоодлогоор зогсоолд байршуулдаг үйлдлийг F-Pace санал болгож байна.

Jaguar F-Pace 2021 Монголд ирлээ: Засмал, шороон аль ч замыг ухаалаг технологиор туулагч автомашин (фото 17)

Техникийн үзүүлэлт

Jaguar F-Pace автомашин нь 1997 см.куб багтаамж бүхий дөрвөн цилиндртэй турбо бензин хөдөлгүүртэй ба 249 морины хүчин чадалтай билээ. Тус автомашины дээд мушгих хүч нь 365 nm (ньютон-метр), 0-100 км/цаг хурд авах хурдатгал нь 7,3 секунд бөгөөд дээд хурд нь 217 км байна. Түүнчлэн F-Pace загварт автомашины дугуйг замтай дээд зэргээр барьцалдуулах бүх дугуйн хөтлөгчийг(AWD) найман шатлалт автомат хурдны хайрцгийн хамт суурилуулжээ. Шатахууны савны багтаамж нь 82 литр бөгөөд шатахууны дундаж зарцуулалтын хувьд ангиллаасаа шалтгаалан хот доторх замд 100 км/9.4-9.6 л, хотын гаднах замд 100 км/6.7-6.8 л байна. Харин "F-Pace Plug-In Hybrid" цахилгаан загварын автомашины капотын доор 2.0 литрийн багтаамж бүхий дөрвөн цилиндртэй бензин хөдөлгүүрийг болон 105 кВт өндөр хүчин чадалтай цахилгаан моторыг суурилуулжээ. Энэхүү цахилгаан мотор нь хөдөлгүүрийн хамт автомашиныг эрчим хүчээр хангах чадалтай ба цахилгаан горим дээр тааруулан жолоодох боломжийг олгох юм.

Старчейз Автомотив Лимитд ХХК

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам 65/1, Улаанбаатар хот

Утас: 99118301, 99118375, 75753911

Facebook хуудас: Jaguar 

www.jaguar.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх