Хайх

Хурдан, хүчирхэг, хөнгөн: Шинэ үеийн Porsche Cayenne

Porsche Улаанбаатар төв гурав дах үеийн Porsche Cayenne загвараа танилцууллаа

Text: Бюро 24/7


Өнгөрсөн зун Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Porsche компани гурав дах үеийн Cayenne загвараа зах зээлд танилцуулсан байгаа. Тэгвэл Porsche компанийн бүтээсэн шинэ загвар бүрийг цаг тухайд нь Монголын зах зээлд нэвтрүүлдэг Старчейз Автомотив Лимитд ХХК энэхүү уламжлалаа хадгалан ээлжит шинэчлэлээ хийлээ. 

Porsche Анх 2002 онд Cayenne загварыг танилцуулснаар SUV буюу жийп загварын автомашин нь өөртөө тансаг зэрэглэлийн болон спорт автомашины шинж чанаруудыг нэгтгэх боломжтойг харуулсан юм. Ийнхүү нэгэн цаг автомашины салбарыг орвонгоор нь эргүүлж, тансаг зэрэглэлийн жийп автомашинуудыг цоо шинэ түвшинд хүргэсэн Porsche Cayenne автомашины шинэ загвар ч мөн өмнөх загваруудынхаа амжилтын түүхийг давтаж, спорт дизайн ба технологийн дэвшлийг өөртөө шингээж чаджээ. Штутгартын мэргэжилтнүүд энэ удаад автомашин сонирхогчдын дурладаг экстерьерийг үл ялиг өөрчилсөн ч доторх салон болон техникийн үзүүлэлтүүдийг дахин шинэчилсэн байна. Ингэснээр автомашины жолоодлого, хурд, хүч болон тав тух цоо шинэ түвшинд хүрчээ.

Спорт автомашины динамик

Хурдан, хүчирхэг, хөнгөн: Шинэ үеийн Porsche Cayenne (фото 1)

Хурдан, хүчирхэг, хөнгөн: Шинэ үеийн Porsche Cayenne (фото 2)

Шинэ үеийн Cayenne хөдөлгүүрийн хүчин чадлаараа таныг гайхшруулах болно. Тухайлбал үндсэн загвар нь гурван литрийн багтаамж бүхий 340 морины хүчтэй, V6 турбо хөдөлгүүртэй бөгөөд 6,2 секундэд 100 км хурд авч, 245 км/цаг хүртэл хурдлах чадвартай. Харин спорт загварын Cayenne S загвар нь 440 морины хүчтэй, 2,9 литрийн багтаамжтай V6 хос турбо хөдөлгүүрийн тусламжтай 5,2 секундэд 100 км хурд авах боломжтой. Уг загварын дээд хурд нь 265 км/цаг хүрнэ. Мөн найман цилиндрийн V8 хөдөлгүүртэй Cayenne Turbo загвар нь 550 морины хүчтэй бөгөөд ердөө 4,1 секундэд 100 км хурд авч, 286 км/цаг хүртэл хурдална. Porsche-гийн мэргэжилтнүүд шинэ загвартаа Tiptronic S гэх цоо шинэ найман шатлалт автомат хурдны хайрцаг суурилуулснаар автомашины хурдны үзүүлэлтүүдийг нэмжээ. Энэхүү хурдны хайрцаг нь мөн жолоочийн үйл хөдлөлд хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Сайжруулсан жолоодлого

Хурдан, хүчирхэг, хөнгөн: Шинэ үеийн Porsche Cayenne (фото 3)

Хурдан, хүчирхэг, хөнгөн: Шинэ үеийн Porsche Cayenne (фото 4)

Монголын нөхцөлд хамгийн тохиромжтойд тооцогддог Cayenne загварын сайжруулсан хувилбарт Porsche Traction Management нэртэй бүх дугуйн хөтлөгч (AWD) жолоодлогын систем суулгагдсан тул үүнийг ашиглан элс, хайрга, чулуу, шавар гэсэн бартаат замын төрлүүдээс сонгон хүнд нөхцөлд ч яг л засмал зам дээр явж байгаа мэт жолоодох боломжтой. 

Жийп автомашины тав тух

Хурдан, хүчирхэг, хөнгөн: Шинэ үеийн Porsche Cayenne (фото 5)

Cayenne автомашины интерьер үргэлж эвтэйхэн суудлаараа онцгойрдог ба зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангасан байдлаар зохион бүтээгддэг. Тэгвэл шинэ үеийн Cayenne-д арын суудлыг улам бүр том зайтай болгосон нь өдөр тутмын хэрэглээнд илүү зохимжтой болжээ. Жишээ нь одоо шинэ Cayenne-ы салон таван хүн багтах зайтай болсноороо гэр бүлийн хэрэгцээнд төгс тохирох автомашин болж байна. Үүнээс гадна тээшний багтаамж 100 литрээр нэмэгдсэн (770-1,710 л багтаамжтай) тул нисэх онгоцны буудал руу ачаа, тээш зөөвөрлөх, өвлийн спортын хэрэгслээ ачин амарч, зугаалах гэх мэт төрөл бүрийн нөхцөл байдалд тохиромжтой болжээ. Автомашины эх биеийг ган болон хөнгөн цагаан материалыг хослуулан бүтээснээр 65 кг жин хасагдаж, мөн хурдтай давхих үед тэнцвэртэй болсноороо давуу талтай.

Орчин үеийн технологи

Хурдан, хүчирхэг, хөнгөн: Шинэ үеийн Porsche Cayenne (фото 6)

Хэдийгээр Cayenne нь цаг хугацаа болон трендэд үл автах сонгодог автомашинд тооцогддог ч шинэ үеийн загварт хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлүүдийг шингээж өгсөн нь автомашины бүхээгт ормогц шууд мэдрэгдэнэ. Салоны урд хэсэгт байрлах 12,3 инчийн асар том мэдрэгчтэй дижитал дэлгэц нь яг л томоохон таблет эсвэл ухаалаг утсыг санагдуулах бөгөөд дотроо хамгийн сүүлийн үеийн Porsche Communication Management (PCM) буюу харилцаа холбоо, навигацийг удирдах мультимедиа системийг суулгажээ. Жолооч үүний тусламжтай замын хөдөлгөөний мэдээлэл, дуу хоолойгоор удирддаг ухаалаг онлайн систем, 4G LTE холболт, Wi-Fi сүлжээ зэргийг ашиглах бөгөөд өөрөөр хэлбэл автомашины удирдлагыг бүрэн гартаа оруулна гэсэн үг юм.

Хэрэв та шинэ загварыг туршиж үзэхийг хүсвэл Porsche Улаанбаатар төвд зочилж, шинэхэн Cayenne автомашиныг өөрийн биеэр жолоодож үзэн, хурд, хүчний гайхамшиг болон онцлог чанаруудыг нь мэдрээрэй. 

Porsche Centre Ulaanbaatar

Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх