Хайх

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг

“Эр зориг бүхнийг өөрчилнө”

Text: Buro.Mongolia


Porsche Улаанбаатар төвийн үзэсгэлэнгийн танхимд шинэ үеийн Panamera спорт автомашины албан ёсны нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Германы Штутгарт хотоос гаралтай тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Porsche компани нь Монгол улсын зах зээлд нэвтэрсэн цагаасаа эхлэн хамгийн хурдан, хүчирхэг, тансаг зэрэглэлийн спорт хүлгүүдийг оруулж ирээд зогсохгүй харилцагчид ба түншүүддээ зориулсан шилдэг үдэшлэгүүдийг зохион байгуулсаар ирсэн гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Энэ удаад ч мөн тэд тогтсон уламжлалаа хадгалж, шинэ үеийн Panamera автомашины Улаанбаатар хот дахь албан ёсны нээлтэд зориулсан үдэшлэгийг өнгөрсөн Пүрэв гарагт үзэсгэлэнгийн танхимдаа зохион байгууллаа.

Шинэ Panamera автомашиныг бүтээхэд Porsche-гийн инженерүүд маш олон зоригтой алхмууд ба шинэчлэлтүүдийг хийсэн байгаа. Энэ ч утгаараа шинэ үеийн Panamera олон улсад "Courage Changes Everything" буюу "Эр зориг бүхнийг өөрчилнө" гэсэн уриатайгаар танилцуулагдаж, Porsche бол өөрчлөлтөөс айдаггүй брэнд гэдгийг харуулсан юм. Тэгвэл Porsche Улаанбаатар энэхүү концепцийг үдэшлэгийн уур амьсгалд шингээж, үзэсгэлэнгийн танхимыг урам зоригоор тэтгэсэн үгсээр чимж, хүрэлцэн ирсэн зочдыг эрч хүч, хүсэл тэмүүллээр "цэнэглэж" байлаа.

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 1)

Мэдээж хэрэг энэхүү үдэшлэгийн гол баатар болох Шинэ Panamera загварын талаар Porsche Улаанбаатар төвийн гүйцэтгэх захирал Жейсон Брүүм "Энэ бол цоо шинэ загвар. Өмнөх загваруудыг сайжруулахын тулд бид маш их ур ухааныг энэхүү бүтээлд шингээсэн байгаа. Уг загвар нь технологийн маш олон шинэчлэлүүдийг багтаасан, ухаалаг төхөөрөмжүүдтэй зохицох, хамгийн том хяналтын дэлгэцтэй. Мөн Монголын газрын зургийг багтааж өгсөн Apple CarPlay систем суулгагдсан бөгөөд та ухаалаг утсаа удирддагийн адил өөрийнхөө автомашиныг ч удирдах боломжтой. Мөн шинэ хөдөлгүүрийн сонголтууд нь илүү хүчирхэг хэрнээ түлшинд хэмнэлттэй болсон" гэж тайлбарласан юм.

Мөн ноён Жейсон Брүүм энэ үдэш зочдод зориулан нэгэн гэнэтийн бэлэг барьсан байгаа. Энэ бол 2017 оны Ле Ман уралдааны ялагч Porsche 919 Hybrid загвар юм. Тухайн үед нийт 24 цаг үргэлжилсэн тус уралдаанд энэхүү автомашин нь дунджаар 220 км/цаг хурдтай нисч байсан бөгөөд нисгэгч энэ хугацаанд нийт 25,000 удаа араагаа сольжээ. Мөн уг автомашины дээд хурд нь 340 км/цагаас илүү гардаг ба гибрид технологи нь таны гэрийг гурван сарын турш эрчим хүчээр хангах чадамжтай гэсэн сонирхолтой баримтыг тэрээр бидэнд дэлгэсэн юм. Сонирхуулахад энэхүү загвар нь олон улс даяар олон нийтэд танилцуулагдсаны дараа музейд дэлгэгдэх болно.

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 2)

Үдшийн бас нэг онцлог нь BBC-гийн "Cardiff Singer of the World" тэмцээний оролцогч, УДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Батжаргал домогт хөгжмийн зохиолч Жакомо Пуччинигийн алдарт "Nessun Dorma" (Хэн ч унтаж үл болно) ари-г зочдын сонорт хүргэж, үдэшлэгийн уур амьсгалыг улам бүр хүчирхэг болгосон явдал байлаа.

  • /
  • 03
  • /
  • 03
  • /
  • 03

Харин одоо автомашин, урлаг, халуун дулаан уур амьсгал хосолсон Porsche Улаанбаатар төвийн онцгой нэгэн үдэш хэрхэн өрнөснийг харцгаая.

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 3)

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 4)

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 5)

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 6)

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 7)

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 8)

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 9)

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 10)

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 11)

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 12)

Porsche Улаанбаатар: Шинэ Panamera автомашины танилцуулгын үдэшлэг (фото 13)

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх