Хайх

Шинэ Range Rover Монголд

Шинэ Range Rover Монголд

Танилцуулах арга хэмжээний зургуудаас хүргэж байна

Text: Buro.Retelling


Технологийн дэвшилтэт шийдлүүд, тав тух, тансаг бас минимал дизайнаараа дэлхийн тансаг зэрэглэлийн автомашинуудын тоонд зүй ёсоор багтдаг шинэ Range Rover Монголд нээлтээ хийлээ. 50 жилийн туршид тасралтгүй шинэчлэл хийж 2021 онд тав дахь үеийн шинэ Range Rover-ыг танилцуулсан даруй энэхүү загвар нь дэлхий дахинд хамгийн эрэлттэй автомашинуудын нэгт багтах болсон билээ. Таны харах, хүрэх бүхий л мэдрэхүйд орчин үеийн тансаг байдлыг мэдрүүлэхээр бүтээгдсэн энэхүү загварыг бүгдээрээ харцгаая.

Шинэ Range Rover Монголд (фото 1)
Шинэ Range Rover Монголд (фото 2)

Танилцуулах арга хэмжээ нь Land Rover брэндийн үзэсгэлэнгийн танхимд болсон бөгөөд зочдыг хаалгаар орох агшинд сонгодог хөгжим эгшиглэж, Range Rover-ын шинэ Sunset Gold өнгөтэй зохицсон цагаан болон шаргал өнгийн орчныг үүсгэсэн байлаа. Арга хэмжээг нээж "Старчейз Автомотив Лимитд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ноён Крэйг Врайт "Та бүхний удаан хүлээсэн шинэ загварыг өнөөдөр танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Дэлхий нийтээрээ автомашины үйлдвэрлэл болон тээвэрлэлтэд удаашрал үүсээд байгаа энэ цаг үед Land Rover брэндийн хувьд бүтээгдэхүүнээ тасралтгүй үйлдвэрлэн хэрэглэгч та бүхний гарт хамгийн боломжит хугацаанд хүргэхийг зорин ажиллаж байна. Ингээд шинэ загвар маань та бүхний төсөөлж байснаас ч илүү сэтгэлд тань нийцэх байх гэдэгт итгэж байна" хэмээсэн юм.

Танилцуулах арга хэмжээ нь Land Rover брэндийн үзэсгэлэнгийн танхимд болсон бөгөөд зочдыг хаалгаар орох агшинд сонгодог хөгжим эгшиглэж, Range Rover-ын шинэ Sunset Gold өнгөтэй зохицсон цагаан болон шаргал өнгийн орчныг үүсгэсэн байлаа. Арга хэмжээг нээж "Старчейз Автомотив Лимитд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ноён Крэйг Врайт "Та бүхний удаан хүлээсэн шинэ загварыг өнөөдөр танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Дэлхий нийтээрээ автомашины үйлдвэрлэл болон тээвэрлэлтэд удаашрал үүсээд байгаа энэ цаг үед Land Rover брэндийн хувьд бүтээгдэхүүнээ тасралтгүй үйлдвэрлэн хэрэглэгч та бүхний гарт хамгийн боломжит хугацаанд хүргэхийг зорин ажиллаж байна. Ингээд шинэ загвар маань та бүхний төсөөлж байснаас ч илүү сэтгэлд тань нийцэх байх гэдэгт итгэж байна" хэмээсэн юм.

Шинэ Range Rover Монголд (фото 3)
"Старчейз Автомотив Лимитд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ноён Крэйг Врайт
Шинэ Range Rover Монголд (фото 4)
Шинэ Range Rover Монголд (фото 5)

Хүсэн хүлээсэн мөч ирж автомашиныг танхимд орж ирэх үед Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн чуулгын хамт олон сонгодог хөгжим эгшиглүүлж, зочид халуун дулаан уур амьсгал дунд шинэ автомашинтай танилцлаа. Шинэ загварын хувьд олон өөрчлөлтүүд хийгдсэн бөгөөд орчин үеийн тансаг хэв шинжийг агуулсан минимал экстерьерээс эхлээд өөр ямар ч автомашинд байхгүй технологийн шийдлүүдийг өөртөө багтаажээ. Гол шинэчлэлүүдээс дурдвал:

Шинэ Range Rover Монголд (фото 6)
Шинэ Range Rover Монголд (фото 7)
Шинэ Range Rover Монголд (фото 8)
Шинэ Range Rover Монголд (фото 9)
Шинэ Range Rover Монголд (фото 10)
Шинэ Range Rover Монголд (фото 11)
Шинэ Range Rover Монголд (фото 12)
Шинэ Range Rover Монголд (фото 13)
Шинэ Range Rover Монголд (фото 14)
Шинэ Range Rover Монголд (фото 15)
Шинэ Range Rover Монголд (фото 16)
Шинэ Range Rover Монголд (фото 17)
  • Нэгдсэн удирдлага бүхий часис системтэй (Integrated Chassis Control System) болсноор 2.5 км хүртэлх замын мэдээллийг урьдчилан тооцоолж бартаа болон огцом эргэлтүүдэд автомашиныг бэлтгэх.
  • Бүх дугуйн ухаалаг хөтлөгч нь (Intelligent All-Wheel-Drive) мушгих хүчийг хамгийн оновчтой газарт дамжуулна.
  • Усны гүн туулах чадвар 900мм болсноос гадна толины мэдрэгч нь усны гүний мэдээллийг энтертэйнмент дэлгэцэд харуулдаг болсон.
  • 45 градусын өгсүүр замыг туулах чадвартай.
  • Terrain Response Pro 2 систем автоматаар замын гадаргууг таньж хамгийн тохиромжтой сонголтыг жолоочид санал болгоно.
  • 3D Surround Camera - 3D орчны камер нь жолоочийн нүдэнд харагдах боломжгүй хэсгийг энтертайнмент дэлгэцэд бодитоор харуулна.
  • Executive ангиллын арын суудал нь голдоо 8 инчийн мэдрэгчтэй суудлын удирдах дэлгэц, мөн урдаа 11.4 инчийн мэдрэгчтэй энтертэйнмент дэлгэцтэй болсон.
  • Meridian Signature Sound System нь 1600W өсгөгч бүхий 35 ширхэг спикертэй болсон.
  • Advanced Driver Assistance Systems - Сайжруулсан жолоочийн туслах систем.
  • Adaptive Cruise Control with Steering Assist систем нь урд байгаа автомашины хурдыг автоматаар мэдэрч өөрийгөө тохируулах боломжтой.
  • Occupant Protection Assist - Зорчигчийг хамгаалах систем нь гаднаас ирэх аюулыг урьдчилан мэдэрч кабинд нэвтрэхээс өмнө зорчигчийн хамгаалалтын системийг идэвхжүүлнэ.
  • Жолоочийн хариу үйлдлийн систем (Driver Condition Response) нь хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа тохиолдолд автомашиныг зогсоох хүртэл арга хэмжээ авах чадвартай.
  • Adaptive Front Lighting систем нь 16 автомашиныг мэдэрч чаддаг болсон.
  • Amazon Alexa with Land Rover Remote Skills нь таны автомашин гэр хоёрыг холбож автомашинаасаа гэр доторх ухаалаг төхөөрөмжүүдээ удирдах боломжтой болсон.
Шинэ Range Rover Монголд (фото 18)
Шинэ Range Rover Монголд (фото 19)
Шинэ Range Rover Монголд (фото 20)
Шинэ Range Rover Монголд (фото 21)
Шинэ Range Rover Монголд (фото 22)
Шинэ Range Rover Монголд (фото 23)

Та автомашины дэлгэрэнгүй мэдээллийг www.landrover.mn веб хуудаснаас, мөн 7575-3911 дугаараар холбогдон авах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх