Хайх

2019 оны Pantone-ы гол өнгөнүүдийг интерьертээ нэвтрүүлэх аргууд

2019 оны Pantone-ы гол өнгөнүүдийг интерьертээ нэвтрүүлэх аргууд

Гэрээ хамгийн гоёмсог өнгөнүүдээр тохижуулан чимэглэе

Text: Buro.Mongolia


Америкийн Pantone институт бол өнгөний салбар дахь хамгийн нөлөө бүхий дуу хоолой юм. Загвар ба дизайны салбарт ч хүчтэй нөлөөлдөг Pantone жилд хоёр удаа Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр ирэх улирлын үндсэн өнгөнүүдийг нэрлэдэг уламжлалтай ба 2019 оны гол өнгөнүүдийг аль хэдийнэ зарлаад амжсан. Харин бид тэдгээр өнгөнүүдийг хэрхэн интерьертээ нэвтрүүлж болохыг зөвлөж байна.


Шүрэн ягаан

"Амьд Шүр" өнгө 2019 оны хамгийн гол өнгөөр нэрлэгдсэнд дизайнер Марк Жейкобс, Алессандро Микеле болон Уэс Андерсоны "The Grand Budapest Hotel" кино чухал нөлөөтэй хэмээн мэргэжилтнүүд үздэг. Тэр дундаа илүү зөөлөн хэлбэрийн шүрэн ягаан өнгө нь ойрын жилүүдэд статусаа алдахгүй тул одооноос ийм өнгийн тавилга, аксесуарыг зоригтойгоор худалдан авч болно шүү. Жишээ нь шүрэн ягаан өнгийн түшлэгтэй сандал эсвэл ханын цаас зэрэг нь нарийн мэдрэмжтэй шийдэл байх болно.

2019 оны Pantone-ы гол өнгөнүүдийг интерьертээ нэвтрүүлэх аргууд (фото 1)

instagram/dutchbone , instagram/violette_fr

 

Ханасан улбар шар

Хавар-зуны улиралд Pantone институт мөн улбар шар болон улаан өнгөнүүд дээр онцгой анхаарал хандуулсан байгаа. "Эдгээр нь өөртөө итгэлтэй, бат бөх байр суурийг илтгэсэн, хүчирхэг өнгөнүүд юм" хэмээн Pantone-ы мэргэжилтнүүд сонголтоо тайлбарлажээ. Яг л эдгээр өнгөнүүдийн тусламжтай монохром хувцаслалт эсвэл монохром интерьер заслыг баяжуулах боломжтой байдаг. Бүхэлдээ гэгээлэг, саармаг өнгөтэй интерьерд улбар шар, улаан өнгөтэй жижиг тавилга маш гоёмсог деталь болж өгнө.

2019 оны Pantone-ы гол өнгөнүүдийг интерьертээ нэвтрүүлэх аргууд (фото 2)

instagram/zago

 

Язгууртны цэнхэр

Little Princess гэх даруухан, ихэмсэг, язгууртны цэнхэр өнгө нь богемын уур амьсгалтай зэс өнгөтэй маш сайхан зохицдог. Жижиг аксесуар хадгалах зориулалттай алтан тавиур дээрх цэнхэр сав үүний шилдэг жишээ юм. Мөн гал тогооныхоо тавилгыг язгууртны цэнхэр өнгөөр хийхийг хүсвэл бариул гэх мэт жижиг деталиуд нь алт эсвэл зэс өнгөтэй байвал тун загварлаг харагдана.

2019 оны Pantone-ы гол өнгөнүүдийг интерьертээ нэвтрүүлэх аргууд (фото 3)

instagram/remodelista

 

Өвсний ногоон

Ямар ч үеийн, ямар ч жагсаалтад ногоон өнгө заавал ордог уламжлалтай. Сэтгэл тайвшруулах, эрүүл энхийг илтгэх, байгальтай ойр мэдрүүлэх ногоон өнгийг гэртээ аксесуар эсвэл ургамал хэлбэрээр нэвтрүүлээрэй.

2019 оны Pantone-ы гол өнгөнүүдийг интерьертээ нэвтрүүлэх аргууд (фото 4)

instagram/myparadissi

 

Сонгодог beige

Хэзээ ч моданаас гардаггүй өнгөнүүдийн тоонд мөн сонгодог beige албан ёсоор багтдаг. Ийм өнгийг бүтээлэг, нөмрөг, хивс зэрэг гэрийг тухтай, дулаан харагдуулах зориулалттай чимэглэлд ашиглахад илүү зохимжтой.

2019 оны Pantone-ы гол өнгөнүүдийг интерьертээ нэвтрүүлэх аргууд (фото 5)

instagram/remodelista

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх