
Амьдралын хэрэгцээ бүрийг нэг дор төвлөрүүлсэн King Tower хотхон
Зургаадугаар ээлжийн захиалга үргэлжилж байна
Чанартай, байршил сайтай, амьдралд хэрэгцээт бүхнийг нэг дор төвлөрүүлсэн орон сууц олон жилийн дараа ч үнэ цэнээ хадгалсаар байдаг. Үүний нэг тод жишээ бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байрлах King Tower Luxury Apartment and Penthouse хотхон юм.

Ухаалаг зохион байгуулалт ба архитектурын шийдэл
King Tower хотхон нь хотын төвөөс ердөө 3 км зайд буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд сүндэрлэж байна. Тус хотхоны зургаадугаар ээлжийн барилгууд нь дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн шинэлэг архитектур, интерьерийн шийдэлтэйгээс гадна аюулгүй байдлыг тань бүрэн хангах байнгын харуул хамгаалалттай.







Тухайлбал, энэхүү барилгын фасад нь Бельгийн Reynaers брэндийн шил, гантиг чулуу зэргээр бүрхэгдсэн ба айл бүрд нарны гэрэл бүрэн тусахуйц уужим, цэлгэр цонхтой. Барилгын дотоод заслын хувьд мөн адил Германы Schuko брэндийн вакум цонх, 150 гаруй жилийн түүхтэй АНУ-ын Kohler брэндийн сангийн тоноглол, Германы Terhurne брэндийн цэвэр модон шал, Италийн Tempini брэндийн байгалийн цэвэр чулуун плита, Германы Marohn Thyssenkrup брэндийн цахилгаан шат гэхчлэн дэлхийн шилдэг брэндүүдийн материалуудаар иж бүрэн тоноглогджээ.
Харин талбайн хувьд 59–154 м² бүхий хоёроос таван өрөөтэй орон сууц болон 116–260 м² хэмжээтэй пентхаус загваруудыг санал болгож байгаа юм.
Ногоон байгууламж болон хүүхдэд ээлтэй орчин
Мэдээж хэрэг ямар ч орон сууц худалдан авахад шийдвэрлэх хүчин зүйлсийн нэг нь хүүхдийн тоглоомын талбай байдаг. Тэгвэл энэхүү төсөл нь оршин суугчдынхаа амар амгалан, эрүүл, аюулгүй орчныг эрхэмлэж нийт талбайнхаа 40%-ийг ногоон байгууламжид зориулжээ. Ингэхдээ зөвхөн зүлэг мод тарьсан цэцэрлэгт хүрээлэн бус, Швед улсын нэр хүндтэй Hags брэндийн зөөлөн дэвсгэр бүхий иж бүрэн тоглоомын талбай, оршин суугчид чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх амралтын сүүдрэвч бүхий автомашингүй аюулгүй орчныг цогцоор нь төлөвлөж өгсөн байна.


Мөн King Tower хотхон нь боловсролын чанар, хүртээмжид онцгой анхаарч хотхон дотор 1000 хүүхдийн багтаамжтай, Кембрижийн хөтөлбөртэй Монгол Билиг Оюун сургууль, цэцэрлэгийг шийдэж өгчээ. Уг боловсролын байгууллага нь стандарт спорт заал, номын сан, иж бүрэн тоноглогдсон гал тогоо, байгальд ээлтэй ногоон байгууламж зэрэг олон улсын жишигт нийцсэн орчинтой юм.
Бүгдийг нэг дор төвлөрүүлсэн
King Tower хотхон нь зөвхөн тав тухтай амьдрах орчноос гадна оршин суугчдынхаа өдөр тутмын хэрэгцээ бүрийг нэг дор төвлөрүүлэхээр зорьжээ. Жишээлбэл, Туяарах, Интершарм гэхчлэн 15 гаруй өндөр зэрэглэлийн гоо сайхны салон, амтат Delicatessen тэргүүтэй 10 гаруй нэр төрлийн ресторан болон кафе, Швед мэргэжилтэнтэй Marshal Dental Clinic зэрэг 20 гаруй эмчилгээний төвүүд, органик бөгөөд эрүүл хүнсээр төрөлжсөн дэлгүүрүүд гээд нийт 50 гаруй худалдаа, үйлчилгээний төв хотхон дотор байршсан нь тус төслийн хамгийн том давуу талуудынх нь нэг болжээ.


Түүнчлэн эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих зорилгоор King Club спорт комплексыг хотхон дотроо шийдэж өгсөн байна. Энэхүү цогцолбор нь Matrix брэндийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон фитнес, Испанийн Astral Pool брэндийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 25 м урт, таван эгнээ зам бүхий усан бассейн, Америкийн Dalla Riva брэндийн өндөр зэрэглэлийн модон шал бүхий мэргэжлийн түвшний тохижилттой спорт заал гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх ба оршин суугчид хөнгөлөлттэй төлбөрийн нөхцөлөөр үйлчлүүлэх боломжтой гэнэ.
Та King Tower хотхоны зургаадугаар ээлжийн орон сууцад урьдчилгаа 30–50%-ийг төлснөөр, үлдэгдэл төлбөрөө ашиглалтад орох хүртэл хугацаанд хүүгүй нөхцөлөөр хуваан төлөх, м²-ийн хэмжээ харгалзахгүйгээр Голомт, Худалдаа хөгжлийн банк зэрэг банкнуудын 1.25%-1.30%-ийн хүүтэй, 20 хүртэлх жилийн урт хугацааны зээлд хамрагдах, мөн 80 м² хүртэлх талбайтай орон сууцыг банкны ипотекийн 6%-ийн зээлээр худалдан авах боломжтой.
King Tower Luxury Apartment and Penthouse
Борлуулалтын алба: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд
Маршалл Таун хотхон, Кинг Тауэр 127-р байр
Утас: 7227 9999
Facebook: King tower/Кинг тауэр
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт