Хайх

Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө

Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө

Анхаарал татсан, тэнцвэртэй контраст бүхий интерьер

Text: Buro.Mongolia


Pantone институт 2016 оны онцлох өнгөөр Rose Quartz хэмээх зөөлөн ягаан өнгийг нэрлэснээс хойш дотоод засал, хувцас загвар, дизайны салбарт энэ өнгө урьд өмнөхөөсөө илүү их үзэгдэх болсон билээ. Бүдэг ягаан хэдий үзэсгэлэнтэй харагддаг ч энэ өнгийг илүү сонирхолтой байдлаар ашиглахыг хүсч байвал дараах аргачлалд анхаарлаа хандуулаарай. Энэ бол ягаан өнгийг хурц тод улаан өнгөтэй хослуулах аргачлал юм. Улаан өнгийг интерьерд тийм ч их ашигладаггүй ч ягаан өнгөтэй хослуулан анхаарал татсан, тэнцвэртэй контраст бүхий дотоод заслыг бүрдүүлэх боломжтой.

Хурц тод улаан, ягаан өнгөний хослолыг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн чиглэлийг баримталж болно. Тухайлбал “Илүү тусмаа сайн” дүрмийн дагуу "Togo" буйдан, абстракт хэлбэртэй ваар зэрэг аль болох сонирхолтой хэлбэр дүрстэй тавилга, декорын эдлэл сонгон өвөрмөц, этгээд орчинг бүрдүүлж болох юм.

Харин илүү тайван уур амьсгал нэмэхийг хүсч байвал ногоон ургамал, модон тавилга, нэхмэл болон сүлжмэл эдлэл зэрэг байгалийн элементүүдийг ашиглах хэрэгтэй. Мөн зарим мэргэжилтнүүд ягаан, улаан өнгийг хар, цагаан өнгөтэй зүйрлэн дотоод заслаа гаргаснаар минимал орчинг бүрдүүлж болохыг онцолсон билээ.

Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 1)
Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 2)
Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 3)
Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 4)
Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 5)
Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 6)
Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 7)
Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 8)
Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 9)
Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 10)
Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 11)
Интерьерийн сонирхолтой хоршил: Улаан ба ягаан өнгө (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх