Хайх

Дотоод заслыг хормын дотор өөрчлөх 5 төрлийн хивс

Дотоод заслыг хормын дотор өөрчлөх 5 төрлийн хивс

Орчин үеийн загварууд

Text: Buro.Mongolia


Саяхныг хүртэл хивсийг хуучны дизайны элемент гэж үздэг байв. Харин сүүлийн үед дизайнеруудын бодол эрс өөрчлөгдөж дотоод заслыг хивсгүйгээр төсөөлшгүй болжээ. Интерьерд төгс зохицож чадсан хивс нь эргэн тойронд тухтай уур амьсгал бүрдүүлэхийн зэрэгцээ дотоод заслыг амь оруулах гол хүчин зүйлсийн нэг болдог. Тэгвэл декорын брэндүүдээс ямар загварын хивс санал болгож буйтай танилцацгаая.

Хоёр өнгөтэй хивс

Хэдий та энгийн зүйлсийг таашаадаг байсан ч дан өнгөтэй хивсэнцэр бүү сонгоорой. Харин саарал ба шар, усан цэнхэр ба хөх гэх завсрын болон тод өнгөнөөс бүрдэх хивс нь дотоод заслыг илүү сонирхолтой болгоно.

График хээтэй хивс

Хэрэв зочны өрөө тань зөвхөн хар, цагаан, саарал тавилгуудаас бүрдсэн бол график хээтэй хивсэнцэрийн тусламжтайгаар дотоод заслаа илүү өвөрмөц болгоорой.

Уран зураг мэт харагдах хивс

Анхаарал татсан, өвөрмөц зүйлсэд дуртай хүмүүст зориулж зарим брэндүүд уран зураг мэт харагдах хивсэнцэрүүдийг санал болгожээ.

Сүлжмэл хивс

Харин минимал хэв маягт дурлагчдад зориулан төрөл бүрийн хэлбэртэй сүлжмэл хивсийг санал болгожээ. Өрөөндөө халуун дулаан уур амьсгал нэмэхийг хүсэж байгаа бол энэхүү загварт анхаарлаа хандуулаарай.

Абстракт загварууд

Хивс заавал дөрвөлжин аль эсвэл дугуй хэлбэртэй байх ёстой гэж үү? Нэгэн хэвийн зүйлсээс уйдсан, хэв маягийг эвдэгчдэд зориулж зарим брэндүүд тэгш бус хэлбэртэй, тод өнгийн хувилбарыг гаргасан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх