Хайх

Netflix дээрээс үзэх боломжтой архитектур болон интерьерийн тухай нэвтрүүлгүүд

Netflix дээрээс үзэх боломжтой архитектур болон интерьерийн тухай нэвтрүүлгүүд

Гэртээ галзуу хулганатай байхыг хүсэж байна уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix сүүлийн 25 жилийн турш уран сайхны кино, энтертэйнмент шоу, цуврал болон баримтат кино зэрэг 3000 гаруй төрлийн контентыг үзэгчдэд хүргэсэн. Ингэхдээ тэд дизайн, архитектур сонирхогчдыг ч мөн мартаагүй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн өвөрмөц төслүүдийг онцолж шилдэг дизайнеруудаас суралцах боломжийг олгодог. Тэгвэл танд яг одоо Netflix-ээс үзэх боломжтой дараах кино болон нэвтрүүлгүүдийг санал болгож байна.

Amazing Interiors

Гэр доторх аварга том аквариумаас эхлээд арын хашаан дах галзуу хулгана зэрэг бидний хэзээ ч харж байгаагүй хамгийн сонирхолтой интерьертэй байшингийн эзэдтэй танилцаарай.

Dream Big: Engineering Our World

Хятадын цагаан хэрмээс эхлээд дэлхийн хамгийн өндөр барилга, усан доогуурх роботууд, цахилгаан машин, ухаалаг тогтвортой хотыг хөгжүүлсэн инженерүүд хэрхэн санаанд оромгүй гайхалтай зүйлсийг бүтээж хязгаарыг давсан тухай үзэх боломжтой.

The World’s Most Extraordinary Homes

Жүжигчин Каролин Квентин болон Архитектор Пирс Тейлор нар дэлхийг тойрон аялангаа гайхалтай байшингуудаар зочлох болно. Эндээс та олон төрлийн архитектур болон дизайны шийдлүүдийн талаар суралцах боломжтой.

The Minimalist: Less Is Now

Жошуа Филдс болон Раян Никодемус нар бид хэрэггүй олон зүйлсээс салж, зөвхөн хэрэгцээтэй цөөхөн зүйлстэй амьдрах нь яагаад чухал болохыг баримт судалгаа болон бодит түүх дээр үндэслэн тайлбарлана.

Abstract: The Art of Design

Олон салбарын инновацлаг дизайнеруудын ажилтай танилцаж бидний амьдралд загвар, дизайн ямар чухал байдаг талаар олж мэдээрэй.

Interior Design Masters

Чадварлаг интерьер дизайнерууд нэр хүндтэй үйлчлүүлэгчидтэй хамтарч ажиллах томоохон гэрээнүүдийн төлөө өрсөлдөх болно.

Tiny House Nation

Жижиг талбайг ухаалгаар ашиглаж чадвал бидний бодож байгаагаас ч илүү зүйлсийг багтаах боломжтой.

Grand Designs

Кевин Макклоуд хүмүүст мөрөөдлийн байшингаа барихад нь туслах ба ингэхдээ эрчим хүчний хэмнэлт, шинэлэг дизайн, чөлөөтэй орон зайг бий болгох тал дээр анхаарах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх