Хайх

Quiet Luxury: Загварын тайзнаас интерьерийн салбарт орж ирсэн хэв маяг

Quiet Luxury: Загварын тайзнаас интерьерийн салбарт орж ирсэн хэв маяг

Text: Buro.Mongolia


Загварын ертөнцийг жаахан ч болов судалж сонирхдог хүмүүс “Quiet Luxury”, аль эсвэл “Low-key Luxury” гэсэн нэр томьёог нүдний буландаа ажсан болов уу. Тансаг зэрэглэлийн хувцас загвар нь эрээлжилсэн их лого, ховор жигтэй материал, гялалзсан их чимэглэлээс амсхийж хэлбэрийн хувьд төгс хийцтэй, материал, силуэтийн бүрэн зохицолтой, олон жилийн туршид өнгө үзэмж, чанараа алдахгүй үнэ цэнийг бий болгохоор шуурч байна. Гол фокус чимэглэх, давхарлах, нэмэх, өнгө алаглуулах дээр биш, харин чанарыг эрхэмлэх, хором мөч бүрээ үзэсгэлэнтэйгээр өнгөрүүлэхэд төвлөрөх бөгөөд үүнийг тренд биш, харин амьдралын хэв маяг гэж тодорхойлдог. Яг л энэхүү зарчмыг интерьерийн салбарт ч мөн баримталж эхлээд байгаа юм. 

Quiet Luxury: Загварын тайзнаас интерьерийн салбарт орж ирсэн хэв маяг (фото 1)

“Quiet Luxury” буюу даруу тансаг стилийн интерьерийг бүрдүүлэхэд тавилга болон декорын хоорондын зохицол тийм ч ач холбогдолтой биш. Харин гэртээ байрлуулах юмс бүр бие даасан утгатай, үнэ цэнтэй байх нь чухал. Зочилж ирсэн хүмүүс гэрийг тань том зургаар хараад энгийн, дулаан мэдрэмж авах бол ойртоод ажиглахад, утга санааг нь ухаж төнхөөд үзэхэд байршсан тавилга бүрээс өндөр чанар, өвөрмөц хэлбэр, чадварлаг дизайнерыг олж илрүүлэх болно.

Quiet Luxury: Загварын тайзнаас интерьерийн салбарт орж ирсэн хэв маяг (фото 2)

Та даруу тансаг интерьерийн ачаар тавилгынхаа хэрхэн бүтсэн үйл явц, ашиглагдсан материал, шингээсэн санааг нь сониучирхаж эхэлнэ. Магадгүй зарим хүмүүст дотоод заслын энэ хэв маяг уйтгартай санагдаж болох ч овоорсон их тренд дундаас үр хүүхдүүддээ өвлүүлэх боломжтой эрэлтээ алдахгүй зүйлийг олно гэдэг уйтгартай гэхээсээ илүү адал явдалтай, бэрх, мэдрэмж шаардсан ажил юм.

Quiet Luxury: Загварын тайзнаас интерьерийн салбарт орж ирсэн хэв маяг (фото 3)

Мөн тус хэв маягт хамаарагдах тавилга гэрт байршсан даруйдаа тухайн орчноо чимж, соронз шиг л өөртөө татаж чаддаг. Үүний сацуу эдэлгээ даах өндөр чанар бол даруу тансаг интерьерийн ус, агаар л гэсэн үг. Мэргэжилтнүүдийн зүгээс чанаргүй тавилгаар гэрээ бүрэн тохижуулснаас чанартай ганцхан буйдангаар “quiet luxury” стиль рүү алхам алхмаар дөхөж очихыг сануулдаг билээ.

Quiet Luxury: Загварын тайзнаас интерьерийн салбарт орж ирсэн хэв маяг (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх