Хайх

Заха Хадид Нью-Йорк дахь орон сууцны барилгын интерьерийг хийжээ

Заха Хадид Нью-Йорк дахь орон сууцны барилгын интерьерийг хийжээ

Жинхэнэ мастер

Text: Б.Амина


Зураг:

Заха Хадид дахин нэг удаа олон талын чадвартай мэргэжилтэн гэдгээ баталлаа. Түүний студи одоо зөвхөн архитектурын биш харин мөн интерьерийн студи боллоо

Заха Хадидын баг хамт олон Манхэттан дахь орон сууцны төслийг хэрэгжүүлсэн бол энэ удаад интерьер заслыг нь ч мөн хийж гүйцэтгэлээ. Хадид 520w28 гэх гудамжны нэрээр нэрлэгдсэн орон сууцны цогцолборыг эртнээс барьж бэлэн болгосон ч интерьер заслыг нь хийгээгүй байжээ. Интерьерийг харвал шат, ширээ, буйдангийн налуу хэсэг гээд бүх л зүйлс урласан эзнээ илтгэхүйц ажээ.

Заха Хадид Нью-Йорк дахь орон сууцны барилгын интерьерийг хийжээ (фото 1)

Дашрамд дурдахад энэхүү орон сууцны төсөл нь Заха Хадидын Нью-Йорк дахь анхны ажил юм. Орон сууцны цогцолборт спа, бассейн, цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Хай-Лайн парк зэрэг харагдах үзэмжтэй олон гайхалтай зүйлс байгаа.

 

 

цааш үзэх