Хайх

Байгаль орчныг хамгаалах сэдвийн хүрээнд бидний буруугаар боддог 5 зүйл

Байгаль орчныг хамгаалах сэдвийн хүрээнд бидний буруугаар боддог 5 зүйл

Хэвшмэл буруу ойлголтуудаас салцгаая

Text: Buro.Mongolia


Байгаль орчныг хамгаалах сэдвийн хүрээнд олны дунд тогтсон хэвшмэл буруу ойлголтууд байдаг нь байгаль дэлхийг хамгаалах биш эсрэгээрээ хор нөлөө үзүүлэх аюултай байдаг. Тэдгээрээс товч дурдвал:

"Хиймэл арьс ашиглах нь илүү байгальд ээлтэй"

Хүмүүс жинхэнэ амьтны арьс ашигласнаас илүү хиймэл арьс ашиглах нь байгаль орчинд ээлтэй гэж боддог боловч хиймэл арьсан эдлэл нь эсрэгээрээ байгаль орчинд хохиролтой болох нь тогтоогдсон байна. Хиймэл арьс болон үстэй эдлэлийг хийхийн тулд цахилгаан, ус маш ихээр шаардагддаг бөгөөд их хэмжээний нүүрстөрөгч ялгардаг. Түүнчлэн хиймэл арьстай үслэг хувцас болон бүтээгдэхүүнийг угаах, сэгсрэх, самнах бүрт хиймэл үстэй микро пластик хэсгүүд хүрээлэн буй орчинд шингэж, муу үр дагаварт хүргэдэг. Хиймэл үслэг эдлэл нь мөн гялгар ууттай адил ойролцоогоор 100 жилийн хугацаанд биологийн задралд ордог тул экологийг ихээр бохирдуулдаг байна.

Байгаль орчныг хамгаалах сэдвийн хүрээнд бидний буруугаар боддог 5 зүйл (фото 1)

"Мод болон цаасаар хийгдсэн зүйлсийг худалдаж авах нь ой модыг устгалд хүргэнэ"

Үнэн хэрэгтээ “FSC” буюу галын хяналтын систем гэсэн сертификаттай цаасан болон бусад модон эдлэл худалдаж авах нь байгаль орчинд хор хөнөөл багатай байдаг байна. Модон дээр эсвэл модоор хийсэн бүтээгдэхүүний “FSC” гэсэн тэмдэг нь тухайн зүйлийг байгаль орчин, нийгмийн хариуцлагатай ойн аж ахуй эрхэлдэг ойгоос гаралтай гэсэн баталгаа болох юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчид ашигласан модны оронд шинээр мод тарих үүрэгтэй тул та тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн сонгоорой.

Байгаль орчныг хамгаалах сэдвийн хүрээнд бидний буруугаар боддог 5 зүйл (фото 2)

"Амьд гацуур модны оронд хиймэл мод авах хэрэгтэй"

Зул сар болон шинэ жилийн баярын өдрүүдэд ихэнх айл гэр хиймэл гацуур мод гэртээ засаж чимэглэхийг илүүд үздэг билээ. Гэсэн хэдий ч, тусгайлан борлуулах зорилгоор тарьсан гацуур моднуудыг авах нь хиймэл моднууд авснаас байгальд ээлтэй байдаг. Тодруулбал, хуулийн дагуу бүх модыг тайрч унагадаг тусгай газар гацуур модыг тарьдаг. Мөн зарим борлуулалтын газруудаар үндэстэй гацуурыг олж болох бөгөөд баярын дараа хүссэн газраа буцааж тарьж болох юм.

Байгаль орчныг хамгаалах сэдвийн хүрээнд бидний буруугаар боддог 5 зүйл (фото 3)

"Амьтны хүрээлэнд амьтад зовж тарчилдаг"

Зөв зохион байгуулалттай хүрээлэнгүүд нь тухайн амьтны төрлийг хэрхэн хадгалж үлдэхийг хүмүүст ойлгуулахад тусалдаг бөгөөд байгальд бие даан амьдрахад бэрхшээл тулгарсан амьтдыг арчилж, хамгаалдаг байна. Сүүлийн үед амьтны хүрээлэнгийн захиалгаар амьтдыг барьж, таатай орчноос нь салгах явдал ховор болоод байгаа юм. Тодруулбал, амьтад хүрээлэнгийн хоорондох солилцооны хөтөлбөрөөр эсвэл бие дааж амьдарч чадахгүй болсны дараа хүрээлэнд очдог. Нэмж дурдахад, ховор төрлийн амьтад хүрээлэнд хадгалагддаг бөгөөд энэ нь устаж үгүй ​​болсон популяцыг сэргээхэд тусалдаг. Жишээлбэл, бизон зэрлэг байгалиас алга болоход тэд зөвхөн хүрээлэнд үлдсэн хэсэг бизоны ачаар л бүр мөсөн устаагүй байдаг. Түүнчлэн амьтны хүрээлэнд амьтдын талаар илүү ихийг мэдэх үүднээс шинжлэх ухааны идэвхтэй үйл ажиллагаа явагддаг байна.

Байгаль орчныг хамгаалах сэдвийн хүрээнд бидний буруугаар боддог 5 зүйл (фото 4)

"Цаасан уут нь гялгар уутнаас илүү байгаль орчинд ээлтэй"

Greenpeace-ийн мэдээллэснээр цаасан уутны үйлдвэрлэл нь гялгар уут үйлдвэрлэхтэй харьцуулбал 70%-иар илүү агаар мандалд хорт бодис ялгаруулж, дэлхийн усыг 50 дахин илүү бохирдуулдаг байна. Тэгэхээр зөвхөн дахин боловсруулагдсан цаас болон картоноор хийгдсэн уут нь л гялгар уутнаас илүү байгальд ээлтэй байж чадах юм. Гэвч ихэнх үйлдвэрүүд энэхүү зарчмыг мөрдөдгүй учраас цаасан уут ашиглахаас зайлсхийхийг эрдэмтэд зөвлөж байна. Үүний оронд удаан эдэлгээтэй даавуун гоёмсог цүнх худалдаж аваад дэлгүүр хэсэхдээ авч яваарай.

Байгаль орчныг хамгаалах сэдвийн хүрээнд бидний буруугаар боддог 5 зүйл (фото 5)





Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх