Хайх

Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид

Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид

Кара Делевинь, София Коппола, Фаррелл Уильямс болон бусад

Text: Бюро 24/7


Зураг:

Өчигдөр Парис хотноо Chanel намар-өвөл, 2017 цуглуулгын загварын шоу болж өнгөрлөө. Карл Лагерфельд энэ удаад Grand Palais ордныг сансрын станц болгон хувиргажээ. Загварын шоуны төгсгөлд Chanel брэндийн логотой, яг л жинхэнэ мэт пуужинг хөөргөсөн юм.

Chanel загварын ордны шинэ цуглуулга Пьер Карден, Андре Курреж нарын 1960-аад оны сансрын сэдэвтэй дизайныг санагдуулам ретрофутуризмаас иш татсан нь илт мэдрэгдэж байлаа. Цуглуулгад гялалзсан мөнгөлөг чимэглэлээр бүрхсэн түрийтэй гутал, сансрын нисгэгчийн хаваастай хослолууд, "Barbarella" кинонд гардаг шиг даашинзууд, метал нөмрөгүүд багтсан юм. Загвар өмсөгчдийн үсийг Брижит Бардогийн алдарт "босгосон" засалтаар засчээ.

Chanel-ын загварын шоунд Ванесса Паради, София Коппола, Фаррелл Уильямс, Кара Делевинь, Рита Ора, Лили-Роуз Депп болон бусад зочид хүрэлцэн ирсэн байна.

Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 1)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 2)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 3)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 4)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 5)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 6)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 7)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 8)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 9)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 10)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 11)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 12)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 13)Chanel намар-өвөл, 2017 загварын шоуны зочид (фото 14)

цааш үзэх