Хайх

Электроник хөгжмийн хэмнэлийг тултал мэдрэх боломж: PANORAMA үдэшлэг

Электроник хөгжмийн хэмнэлийг тултал мэдрэх боломж: PANORAMA үдэшлэг

1 хоног үлдлээ!

Text: Buro.Mongolia


Монголын хамгийн шилдэг электроник хөгжмийн арга хэмжээ болох PANORAMA үдэшлэгийн зургаа дах удаагийн цуврал зургаадугаар сарын 21-нд буюу маргааш зохион байгуулагдах гэж байна. Үдэшлэг бүрээрээ өвөрмөц, гайхалтай мэдрэмжийг бэлэглэж чаддаг энэ удаагийн PANORAMA Скай Резорт цогцолборт зохион байгуулагдахаар болсноороо онцлог юм. Энэ удаагийн үдэшлэгт Majesty лейблийн DJ Билигүүдэй, Deez, ISO Room клубын DJ TMk, Tukso болон MMP Niika зэрэг Монголын шилдэг DJ нар уран бүтээлээ толилуулахаар болжээ.

Энэ үдэш арга хэмжээнд очсоноор хамгийн өвөрмөц тайз засалттай орчинд электро хөгжмийн стандарт болсон Void Acoustics спикерээр хөгжмийн хэмнэлийг мэдрэх болно. Сонирхуулахад PANORAMA үдэшлэгийн тасалбар 20,000₮ бөгөөд VIP ширээний захиалгууд аль хэдийн хаагдсан байна. Зургаа дах PANORAMA арга хэмжээ энэ зуны хамгийн сэтгэл догдлуулсан үдэшлэгүүдийн нэг байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Шилдэг артист, чанартай хөгжим, өвөрмөц орчин гурвын нэгдлээр техно, хаус хөгжмийн хэмнэлийг мэдрэхийг хүссэн хэн бүхнийг PANORAMA үдэшлэгт урьж байна.

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Холбоо барих утас: 976 94093224

Холбоо барих утас: 976 94093224

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх