Хайх

Geoma, Liza Belotserkovskaya, Бюро 24/7 хамтран зохион байгуулсан Pop-up бутикийн зочид

Geoma, Liza Belotserkovskaya, Бюро 24/7 хамтран зохион байгуулсан Pop-up бутикийн зочид

Нэгэн үдэш

Text: Ж.Чинбат

Photo: Ж.Чинбат


Дэлхийн олон орны бүсгүйчүүдийг байлдан дагуулж эхлээд буй Liza Belotserkovskaya, Geoma брэндүүд Улаанбаатарт нэгэн үдэш Pop-Up дэлгүүр нээн, өөрсдийн хамгийн сүүлийн үеийн загваруудаа дэлгэлээ

Шангри-Ла зочид буудлын Парис танхимд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 18-нд үнэт эдлэлийн Liza Beloserkaovskaya, Geoma брэндүүдийн Pop-Up бутик зѳвхѳн нэг ѳдрѳѳр нээгдлээ. Энэхүү арга хэмжээ нь шинэ жилийн гоёлоо зэхэх, эсвэл Улаанбаатарт байдаггүй шинэ бас өвөрмөц үнэт эдлэл авахыг хүсч байсан хүмүүсийг баярлуулсан үйл явдал болсон юм. 

Үйл явдлын төвд од мэт гялалзах алмаз шигтгтээтэй ээмэг, зүүлт, гоёмсог засалттай анар, ягаан болор чулуунууд, хар алт гэх өвөрмөц содон метал, цагаан алтаар цутгасан хээнцэр бөгжнүүд байлаа. Үнэт эдлэлүүдийг Liza Belotserkovskaya брэндийн үүсгэн байгуулагч Марина Белоцерковская болон Geoma брэндийн Дарья Пухаева өөрийн биеэр зочдод танилцуулжээ. Үдшийн хамгийн эрэлттэй загвараар Geoma брэндийн Kids бугуйвч тодорсон бөгөөд хүмүүс мөн хүүхдийнхээ тоогоор захиалан авч байлаа.  

Нэг өдрийн хугацаатай нээгдсэн Pop-Up бутикийг Liza Belotserkovskaya, Geoma брэндүүдийн хүсэлтээр  Бюро 24/7 Монгол  зохион байгууллаа. Энэ үдэш Монголын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд цугларч үдшийг чимсэн. Тэд тайван ба тохилог орчинд оргилуун дарс шимэн, сонгодог хөгжмийн дөрвөл хамтлагийн хөгжмийн аялгуу сонсонгоо таалагдсан загваруудаа тухлан сонирхож байв. Европ, Америкийн бүсгүйчүүдийг байлдан дагуулах болсон залуухан брэндийн гоёмсог загваруудаас сонголтоо хийхийн зэрэгцээ зочид хоорондоо халуун дотно яриа өрнүүлэн нэгэн үдшийг сонирхолтой өнгөрүүллээ.

Geoma, Liza Belotserkovskaya, Бюро 24/7 хамтран зохион байгуулсан Pop-up бутикийн зочид (фото 1)

Geoma, Liza Belotserkovskaya, Бюро 24/7 хамтран зохион байгуулсан Pop-up бутикийн зочид (фото 2)Geoma, Liza Belotserkovskaya, Бюро 24/7 хамтран зохион байгуулсан Pop-up бутикийн зочид (фото 3)Geoma, Liza Belotserkovskaya, Бюро 24/7 хамтран зохион байгуулсан Pop-up бутикийн зочид (фото 4)Geoma, Liza Belotserkovskaya, Бюро 24/7 хамтран зохион байгуулсан Pop-up бутикийн зочид (фото 5)Geoma, Liza Belotserkovskaya, Бюро 24/7 хамтран зохион байгуулсан Pop-up бутикийн зочид (фото 6)Geoma, Liza Belotserkovskaya, Бюро 24/7 хамтран зохион байгуулсан Pop-up бутикийн зочид (фото 7)

цааш үзэх