Хайх

Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ?

Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ?

Galaxy Z Series-ийн шинэ загварууд танилцуулах үйл ажиллагаа боллоо

Text: Э.Амартүвшин


Наймдугаар сарын бороо шивэрсэн намуухан үдэш Samsung Galaxy брэнд шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ Shangri-La зочид буудлын Ballroom-д зохион байгууллаа. Технологийн дэвшилд хөл нийлүүлэн алхдаг, шинэ нээлтүүдийг цаг алдалгүй хамгийн түрүүнд мэдрэхийг хүсдэг хүрэлцэн ирсэн эрхэм зочид Ballroom-ын хаалгаар ороход Samsung Galaxy брэндийн огторгуй, од эрхсийн бэлгэдлийг дүрсэлсэн инсталяцууд, зураг авахад зориулсан хэсгүүд бэлдсэн байв. Тусгайлан урьсан зочдын дунд зөвхөн томоохон бизнес эрхлэгчдээс гадна залуу инфлюнсерүүд, TikTok-чид мөн иржээ.

Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 1)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 2)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 3)

Үйл ажиллагааг нээж контемпорари балетын бүжигчид орчин үеийн бүжгийн урлагийн яруу сайхныг зочдод мэдрүүлж, чих мэлмийг хамтад нь баясгав. Үүдний хэсэгт Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач, барималч Н.Оргил танилцуулагдах гэж буй утасны өмнөх загвар болох Galaxy Z Fold 3 утас дээр ирсэн зочдын хөрөг зургийг шууд буулгаж, өөрсдөд нь цахим шуудангаар илгээж байсан нь хөрөг зургийн талаарх хэвшмэл ойлголтыг эвдсэн сонирхолтой үйл явдал болсон билээ.

Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 4)

Ер нь Samsung-ын Galaxy Z Series загварын нугардаг утаснууд нь тэр чигтээ ухаалаг утасны талаарх хэвшмэл ойлголтыг эвдсэн, “миллиметр тутамд нь инновац шингэсэн” бүтээл болохыг үйл ажиллагааг нээж үг хэлсэн Samsung Electronics Central Eurasia компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Г.Бат-Эрдэнэ онцлов. Мөн тэрээр нугардаг утасны зах зээл 2020 оныхтой харьцуулахад 2022 онд 300% өссөн тухай тоо баримтыг дурдаж, дэлхий даяар хэрэглэгчид нугардаг утасны практик ач холбогдлыг шагшин магтаж байгаа тухай хэллээ.

Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 5)
Samsung Electronics Central Eurasia компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Г.Бат-Эрдэнэ

Зочдод зориулсан уух зүйлсийг Улаанбаатар хотын тэргүүлэгч бартендерүүд болох Bharmoney-ын хамт олон бүтээлч байдлаар бэлтгэсэн байв. Гурван төрлийн коктейль гаргаж буйгаас тус бүр нь удахгүй танилцуулагдах гэж буй утаснууд болон Galaxy Z Series-ийн өнгийг бэлгэдсэн аж. Оройн зоогийг харин Shangri-La зочид буудлын кейтеринг үйлчилгээнийхэн бэлтгэсэн бөгөөд элбэг сонголт бүхий буфет байдлаар нийт найман төрлийн хоол, зууш, амттанаар үйлчиллээ.

Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 6)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 7)

Дараагаар нь Samsung Electronics Central Eurasia компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Гар утасны маркетинг хариуцсан менежер Ц.Долгорсүрэн цоо шинэхэн Galaxy Z Flip 4 утасны талаар загвар ба хийц, нугардаг дэлгэцийн онцлог, хүчин чадлын хүрээнд танилцууллаа. Юун түрүүнд энэхүү утас нь pocket-friendly гэдгээрээ онцлог юм. Нугардаг гар утаснууд нугасан завсраар тоос шороо орох эрсдэл байдаг байсныг Galaxy Z Flip сайжруулсан нугасны технологиор тал хоорондын зайг багасгаж шийдвэрлэсэн болохыг зарлав. Түүнчлэн нугарах боломжтой шилэн материалын онцлогийн талаар, IPX8 зэрэглэлийн ус, чийгийн хамгаалалт, мөн шөнийн зураг авах чадвар зэргээр тун чиг дэвшилттэй нээлт болсон тухай тайлбарлаж байна. Мөн найзуудаараа селфи хийхэд аль нэг өндөр, эсвэл уртавтар гартай найздаа утсаа өгч зураг авхуулдаг байсан жишгийг Galaxy Z Flip 4 утасны Flex Camera төгсгөл болгосон байна. Ердөө л утсаа хүссэн газраа, хүссэн өнцгөөрөө нугалж тавиад утас эзэмшигч алгаа хөдөлгөх төдийд селфигээ авчихдаг ид шидийн мэт функцтэй ажээ. Тайлбарлаж байсан Ц.Долгорсүрэн үүнийг Харри Поттерын ертөнцөд гардаг ид шидтэй адилтган дүгнэж байсан нь үнэхээр оносон жишээ болж байлаа. Түүнчлэн тус утас эвхэгдсэн байхдаа камерын хажуугийн хэсэгт дуудлага, мессежнээс эхлээд аливаа мэдэгдлүүдийг утсаа нээлгүй хянах бололцоотой жижиг дэлгэц хийсэн нь аливаа хэрэглээг амарчлах техник технологийн зорилтод бүрнээ нийцсэн байв.

Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 8)
Samsung Electronics Central Eurasia компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Гар утасны маркетинг хариуцсан менежер Ц.Долгорсүрэн

Цаашлаад Galaxy Z Fold 4 утасны инновац ба дизайн, том дэлгэц, үр бүтээмж гэсэн сэдвүүдэд хуваан танилцуулж эхэллээ. Тэрээр “11 жилийн өмнө бид хэрэглэгчид хоёр зүйл хүсэж байгааг олж мэдсэн. Энэ нь хэрэглэгчид том дэлгэцэд дуртай, мөн хэрэглэхэд авсаархан, авч явахад хялбар байх хэрэгцээ юм. Зөрчилтэй мэт сонсогдмоор энэ хүслийг Samsung-ын инженерүүдийн олон жилийн цуцашгүй судалгааны үндсэн дээр биелүүлж чадсан нээлт бол Galaxy Z Fold загварын гар утаснууд билээ” хэмээн яриагаа эхлүүлж байна. Энэхүү утасны хүчин чадал, загвар, бат бөх байдал нь Samsung брэндийн хамгийн чанартай, орчин үеийн ахиц дээр суурилсан болохыг дурдаж байна. Түүнчлэн дэлгэц хуваах бололцоо улам сайжирсан байгаа нь завгүй бизнес эрхлэгч нарт хаана ч ажлаа амжуулах бүрэн боломж олгосон, халаасны laptop мэт бүтээгдэхүүн болсон аж. Жишээлбэл нэг дэлгэцээрээ цахим хурал зөвлөгөөнд оролцож, нөгөө дэлгэцээрээ S pen-ий тусламжтай хурлын тэмдэглэл хийхэд туйлын тохиромжтой. Утасны тоглоом тоглох дуртай, эсвэл утсаараа контент үзэх сонирхолтой хүмүүст зориулж Samsung групп өөрсдийн нээлттэй хамтын ажиллагааны үзэл санааныхаа хүрээнд Meta, Netflix, Google, Microsoft зэрэг компаниуд өөрсдийн контентыг тус утасны дэлгэцэд тааруулж шинэчилсэн байгаа юм. Z Fold 4 нь 10 мегапикселийн телефото, 50 мегапикселийн өргөн, 12 мегапикселийн хэт өргөн гэсэн гурван камертай ба нүүр хэсгийн камер мөн дэлгэцэн дунд нуугдсан байгаа нь контент үзэх ая тухыг улам л нэмсэн дэвшил болжээ.

Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 9)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 10)

Мөн “Galaxy for the Planet” нэртэй компанит ажлын хүрээнд танилцуулагдан буй загварын бүх сав, баглаа боодол тэргүүтэн дахин боловсруулагдсан цаасаар, харин гар утаснуудын эд анги далайн гүнд хаягдсан хуванцрыг дахин боловсруулж бүтээсэн нь өнөөгийн дэлхий даяар яригдан буй эх дэлхийгээ хайрлах үзэл санаа, байгаль орчны бохирдлын эсрэг үйл ажиллагаанд даацтай хувь нэмэр болж буй бөгөөд хэрэглэгч та ч Galaxy Z Series-ийн утаснуудыг сонгох нь байгальд ээлтэй, ухаалаг сонголт болох юм.

Үргэлжлүүлэн зочдын оройн зоог барих үеэр Table talk session буюу салбарын мэргэжилтнүүдийн нээлттэй хэлэлцүүлэг өрнөв. Модератораар Тэнгэр телевизийн гүйцэтгэх захирал А.Ундрал, панелистаар Монгол телевиз ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ, Ай Си Ти Групп ХК-ийн борлуулалт, маркетинг хариуцсан захирал Б.Тамир, Ард тэтгэврийн данс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Samsung Electronics Central Eurasia компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Гар утасны маркетинг хариуцсан менежер Ц.Долгорсүрэн нар сонирхолтой яриа өрнүүллээ. Панелистууд олон хэрэгслийг нэг дор авсаархан болгосон дэвшилт, камерын чанар болоод мэдээллийн аюулгүй байдлыг хангасан шилдэг бүтээгдэхүүн мөн болохыг онцолж байв. 

Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 11)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 12)

Ярилцлагын дараа дуучин Мишээл ирсэн зочдод ая дуугаа хүргэж, араас нь хүн бүрийн чихэнд хоногшсон Samsung-ын албан ёсны ая болох “Over the horizon”-ыг Монгол Улсын Филармонийн хөгжимчид удирдаач, төгөлдөр хуурч Б.Анарын найруулга, Морин хуурын чуулгын гоцлооч М.Бат-Өлзийн гоцолсноор тоглосныг том дэлгэцээр үзүүлсэн нь үнэхээрийн сэтгэл хөдөлгөм, гайхамшигтай байлаа. Дараа нь Galaxy Z Fold 4 утасны Монголын хамгийн анхны худалдан авагчийг дуудлага худалдаагаар тодруулж, ялсан худалдан авагчийн өөрийгөө болоод бүтээгдэхүүний үнэ цэнийг үнэлсэн мэдрэмжийг хүндэтгэн Монгол дахь анхны Galaxy Z Fold 4 утсыг Samsung Electronics Central Eurasia компанийн экспортын орнууд хариуцсан маркетингийн менежер, хатагтай Айгерим Мухтар бэлэглэж, ирсэн зочдод ажил хэрэг, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөсөн билээ.

Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 13)
Tenuun Band
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 14)
Удирдаач, төгөлдөр хуурч Б.Анар
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 15)
Мишээл

Galaxy Z Flip 4, Galaxy Z Fold 4 гар утаснуудыг Монгол улсад худалдаалах албан ёсны дистрибьютерээр BSB, Mobicom, PC Mall, Sain Electronics, Solarstar, Techno zone, Unitel гэсэн байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд одоогоор урьдчилсан захиалга хийгдэж байна. Есдүгээр сарын эхээр худалдаалагдаж эхлэх Galaxy Z Flip 4 утасны урьдчилсан захиалга хийвэл дөнгөж саяхан нээлтээ хийсэн Galaxy Buds2 Pro чихэвч, харин Galaxy Z Fold 4 утсыг урьдчилан захиалбал Galaxy Watch4 Classic загварын ухаалаг бугуйн цаг бэлэглэж байгаа аж. Үйл ажиллагааны үеэр урьдчилсан захиалга хийвэл дистрибьютерүүдийн зүгээс SmartTag байршил тогтоогч, зөөврийн Powerbank-ийн хамт бэлэглэж байлаа.

Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 16)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 17)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 18)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 19)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 20)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 21)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 22)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 23)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 24)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 25)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 26)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 27)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 28)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 29)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 30)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 31)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 32)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 33)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 34)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 35)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 36)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 37)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 38)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 39)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 40)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 41)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 42)
Samsung-ын шинэ дэлгэгддэг утсыг яагаад сонирхох хэрэгтэй вэ? (фото 43)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх