Хайх

Торонтогийн олон улсын кино наадмын зочид

Торонтогийн олон улсын кино наадмын зочид

Леонардо ДиКаприо, Том Форд, Мэтт Дэймон ба бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ өдрүүдэд Канадад кино салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох 41 дэх удаагийн Торонтогийн Олон Улсын Кино Фестиваль зохион байгуулагдаж байна

Торонтогийн кино наадам нь Оскарын шагналд өрсөлдөх боломжтой кинонуудын гараа гэж үздэг. Тиймээс тус кино наадамд танилцуулагдах бүтээлүүдийн жагсаалтанд ихэвчлэн сайн кино л багтдаг юм. Энэ жил Торонтогийн кино наадамд Дензел Вашингтон тоглож, Антуан Фукуагийн найруулсан "The Magnificent Seven", Оливер Стоуны "Snowden", Дэмьен Шазеллын "La La Land" мөн Юэн МакГрегорын найруулсан анхны бүтээл болох "American Pastoral" зэрэг кинонууд танилцуулагдах болно.

Кино наадамд танилцуулагдаж байгаа бас нэг онцлох бүтээл бол жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон "Burn Your Maps" кино юм. Киноны үйл явдалд найман настай Америк хүү өөрийгөө монгол малчин гэж итгэх ба өөрийн гэр бүлийн хамт Монгол руу аялдаг. Энэ тухай жүжигчин Ц.Цэрэнболд бидэнд өмнө нь дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байгаа.

Дашрамд дурдахад Торонтогийн олон улсын кино наадам есдүгээр сарын 18-н хүртэл үргэлжилнэ.

Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 1)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 2)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 3)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 4)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 5)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 6)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 7)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 8)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 9)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 10)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 11)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 12)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 13)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 14)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 15)Торонтогийн олон улсын кино наадмын зочид (фото 16)

цааш үзэх