Хайх

Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д

Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д

Монголын загварын зах зээлд дутагдаад байсан шинэ дэлгүүр

Text: Б.Энххүслэн


Монголын загварын зах зээлд дутагдаад байсан тансаг зэрэглэлийн дэлхийн брэндүүдийн зөвхөн эрэгтэй хувцсыг санал болгох Quinto concept store үүд хаалгаа нээж, загварын орднуудын шинэ цуглуулгуудтай цаг алдалгүй танилцаж, худалдан авах боломжийг эрчүүдийнхээ өмнө нээлээ. Бид тус дэлгүүрийн нээлтийн арга хэмжээгээр зочилж үүсгэн байгуулагч Т.Зоригтой ярилцлаа

Анх 2012 онд “Дэлхийн загварын чиг хандлага, үйлчилгээний стандартыг Монголдоо” гэсэн алсын хараан дор, захиалгаар эрэгтэй хослол урладаг мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг Premier Tailor брэндээ үүсгэн байгуулж улмаар L’uomo, Isaia, âme concept store дэлгүүрүүдээ нээсэн Т.Зориг нь бас нэгэн сонирхол татсан шоппинг цэгийг Улаанбаатар хотноо та бидний өмнө нээлээ. Итали хэлнээс орчуулбаас “fifth” буюу "тав дах” гэсэн утгатай Quinto concept store нь Шангри-Ла Моллд байрлах бөгөөд тансаг зэрэглэлийн брэндүүдийн зөвхөн эрэгтэй хувцсыг санал болгодгоороо онцлог юм. Quinto concept store нь яг л эрчүүдэд дутагдаад байсан тэрхүү орон зайг нөхөж, алдарт Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүдийг санал болгон, салбартаа шинэ хуудсыг нээж байна.

Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 1)

“Бид энэ удаагийнхаа дэлгүүрийг Италиар нэрлэе гэж шийдээд Quinto гэх үгийг бодож олсон байгаа. Манай брэндингийн ажлыг ‘Brainstorm’ компани хийсэн гэдгийг энэ дашрамд дуулгах хэрэгтэй болов уу. Яагаад заавал 'тав дах' гэсэн утгатай энэхүү нэрийг сонгосон гэхээр Quinto нь манай компанийн хувьд тав дах дэлгүүр юм. Дээрээс нь тансаг зэрэглэлийн брэндүүд зарагддаг Нью Йоркийн Fifth Avenue гудамжны утга санааг давхар шингээсэн билээ. Үүгээр ч зогсохгүй манай Isaia брэндийн таван жилийн ой энэ цаг үед тохиож байна” хэмээн Т.Зориг олон тав давхацсан нэрийнхээ утгыг тайлбарласан юм.

"Эдгээр дөрвөн брэндүүдээс гадна ирэх жилээс эхлэн Moncler, Saint Laurent, Dolce & Gabbana брэндүүдээр бид бүл нэмж нийт долоон брэндийг зөвхөн Quinto-д ч гэлтгүй âme дэлгүүртээ албан ёсоор нэвтрүүлэх болно"

Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 2)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 3)

Quinto concept store-ын нээлтийн арга хэмжээ энэ сарын 13-ны өдөр буюу Бямба гарагт нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдсан билээ. Арга хэмжээ 11:00 цагаас эхэлсэн бөгөөд Шангри-Ла Моллоор үйлчлүүлж буй хүн бүрийн өмнө Quinto дэлгүүртэй танилцангаа арга хэмжээнд оролцох боломж оройны 21:00 цаг хүртэл нээлттэй байсан юм. Бид дэлгүүрийн өмнө очиход шалнаасаа, тааз хүртэл өндөр, хар хүрээтэй, шилэн хаалганы хажуу талд “Station 1” хэмээн хаягласан самбар үзэгдсэн билээ. Учир нь арга хэмжээ Quinto дэлгүүрээс гадна Isaia, âme concept store дэлгүүрүүдэд өртөөчилсөн байдлаар болж байв. Ингээд "Station 1" буюу Quinto concept store дээр саатахад дэлгүүрийн гадна ханыг чимсэн хар, цагаан өнгийн зураасан зураг хамгийн түрүүнд нүдэнд туссан юм. Дэлгүүрийн үүсгэн байгуулагч Т.Зоригоос тодруулахад “Be Free” нэртэй уг зурганд дүрслэгдсэн утсан холбоо нь ямар нэг зүйлд хязгаарлагдаагүй чөлөөт сэтгэлгээг илэрхийлжээ.

Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 4)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 5)

"Quinto-д орж ирсэн хүмүүс коктейл эсвэл кофегоо ууж, дуртай хөгжмөө цэвэр дуугаралтаараа тэргүүлдэг void системээр дамжуулан сонсож, мөн Монгол уран бүтээлчдийн баримлуудыг сонирхож болох тийм орчинг бүрдүүлэхийг зорьсон"

Quinto-ийн хаалгаар ормогц үүдний хэсгийн баруун болон зүүн жигүүрт өлгөгдсөн Balenciaga болон Dior загварын орднуудын намар-өвөл 2021 цуглуулга биднийг угтсан билээ. Харин өрөөний голд байрлах тэдний эзэмшдэг NFT бүтээлээр бүрхэгдсэн өндөр багана хоёр жигүүрийг тусгаарлажээ. Дэлгүүрийн төв хэсэгт хагас тойрог чулуун тавиур дээр Dior, Gucci, Céline брэндийн кетнүүд яг л урлагийн бүтээл мэд дэлгэгдэж, хамгийн хойд хэсэгт нь коктейл, кофе зэрэг уух зүйлсээр үйлчлэх текний хэсэг байршсан байв. Энэ нь ганцхан нээлтийн өдөр дэлгэгдээд хаагдах биш, харин цаашдаа ч зочилсон хүн бүрийг уух зүйлсээр дайлах concept store-ын салшгүй нэг хэсэг билээ. Дээр дурдсанчлан Quinto concept store нь Balenciaga, Gucci, Dior, Céline гэх дөрвөн брэндүүдийн намар-өвөл 2021 цуглуулгыг санал болгож байгаа ба дараа жилээс Moncler, Saint Laurent, Dolce & Gabbana брэндүүдээр бүл нэмж нийт долоон брэндийг зөвхөн Quinto-д ч гэлтгүй âme дэлгүүртээ албан ёсоор нэвтрүүлэх юм. 

Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 6)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 7)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 8)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 9)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 10)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 11)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 12)

Quinto бол энгийн нэг дэлгүүр биш, харин concept store. Энгийн дэлгүүрээр зочилсон хүмүүс өлгөөстэй байгаа хувцаснуудыг харна, таалагдах юм бол худалдаж авна гэсэн энгийн л нэг горимтой байдаг. Харин concept store нь таны таван мэдрэхүйг уран зураг, дуу хөгжим, хоол, уран баримал зэрэг урлагийн төрлүүдээр дамжуулан ажиллуулдаг тэс өөр орчин юм. Дэлхийн зах зээл дээр ч энэ төрлийн дэлгүүрүүд эрчээ авсан билээ. “Сөүл хотын Dior брэндийн дэлгүүр л гэхэд дээд давхардаа Dior-ын рестораныг ажиллуулдаг. Харин Louis Vuitton сүүлд Michelin Star рейтингд багтдаг тогоочоор ахлуулсан рестораныг нээсэн. Мөн Миланы 10 CORSO COMO гэх дэлгүүр ресторан, уран зургийн үзэсгэлэнгээрээ их алдартай“ хэмээн Т.Зориг хуваалцсан юм. Харин манай зах зээл эдгээр улсуудыг бодвол хэд дахин жижиг ч Quinto-оос дэлхийн стандарт, дээд зэргийн чанар, мэргэжлийн ур чадвар мэдрэгдэж байлаа.

Isaia, âme concept store-той харьцуулахад Quinto VIP өрөөгүй open bar концепцтой хийгджээ. Ингэснээр залуучууд орж ирээд коктейл эсвэл кофегоо ууж, дуртай хөгжмөө цэвэр дуугаралтаараа тэргүүлдэг void системээр дамжуулан сонсож, Монгол уран бүтээлчдийн баримлуудыг сонирхох боломжтой юм. 

"Quinto дэлгүүртээ дэлгэх загваруудаа биечлэн сонгоод явж байхдаа анзаарсан зүйл нь цуглуулгууд маш залуу хэв маягтай байсан. Тиймдээ ч дэлгүүрийнхээ орчны дизайныг байж болох хамгийн орчин үеийн, дээрээс нь 100% өөрийн хүслээр гаргасан"

Дэлгүүрийн дотоод заслын өнгөнд хар, саарал давамгайлсан бөгөөд чулуу болон төмөр материалыг түлхүү ашиглаж, олон толь суурилуулснаар интерьерийн rough хэв маягийг бүтээжээ. “Isaia брэндийн хувьд франчайз байсан учраас дотор заслын бүх заавруудтайгаа ирж байсан. Мөн âme concept store-ын интерьерийг Монголын хамгийн анхны тансаг зэрэглэлийн бэрндүүдийг нэгтгэсэн эмэгтэй хувцасны дэлгүүр гэдэг утгаараа илүү классик, feminine стилиэр тохижуулж, өөрийн хүслээ бүрэн шингээж чадаагүй. Харин Quinto concept store-ын интерьерийг би 100% өөрийн хүсэлд нийцүүлэн гаргаснаараа бусдаасаа ялгаатай” хэмээн хуваалцсан юм. Өөрөөр хэлбэл Quinto-ийн интерьер, орчин бүхэлдээ үүсгэн байгуулагч Т.Зоригийн сонирхол болоод мэдрэмжийнх нь тусгал болжээ.

Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 15)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 16)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 17)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 18)

Харин арга хэмжээний дараагийн зогсоол буюу Isaia дэлгүүрт классик уур амьсгал ноёрхож час улаан өнгийн төгөлдөр хуурыг мэргэжлийн хөгжимчин дуугаргаж зочдод aperol spritz, aperitivo коктейлуудаар үйлчилж байлаа. Мөн “Station 3” буюу âme concept store-ын үүдээр ороход найрсаг ажилчид нь угтан авч, Dj Adrien-ы сетүүд сонсогдож байв. Урлагийн галерей, контемпорари уур амьсгал хосолсон энэхүү дэлгүүрт амттанууд, улаан, цагаан, розе дарснууд болон просеккогоор дайлж байв.

Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 19)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 20)
Зөвхөн эрчүүддээ: Dior, Céline, Gucci, Balenciaga брэндүүд Quinto concept store-д (фото 23)

QUINTO concept store

Хаяг: Улаанбаатар хот, Шангри-Ла Молл, 1 давхар

Утас: 7755-5151

Facebook: Quinto Concept Store

Instagram: @quinto_concept_store

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх