Хайх

Оросын мэргэжлийн тогоочид нийслэл салатаа ямар жороор хийдэг вэ?

Оросын мэргэжлийн тогоочид нийслэл салатаа ямар жороор хийдэг вэ?

Text: Buro.Mongolia


Шинэ жилийн зоогийн ширээний гол хоолнуудын нэг бол яахын аргагүй оливье буюу нийслэл салат билээ. Энэхүү салатны жорыг 1860-аад онд Москва хотод байрлах “Эрмитаж” рестораныг удирдан явуулдаг байсан, Франц гаралтай тогооч Люсьен Оливье гаргаж байжээ. Тэр үеэс одоог хүртэл нийслэл салатны маш олон төрлийн жорууд бий болсон байна. Эдгээрээс харин хамгийн амттай, хамгийн сонгодог бөгөөд “зөв” жорыг хаанаас олох вэ? Тэгвэл энэхүү асуултад Оросын мэргэжлийн тогоочид өөрсдийнхөөрөө хариулсан байна.


Георгий Троян, “Северяне” рестораны ахлах тогооч

“Хамгийн сонгодог нийслэл салат бол ‘советский оливье’ буюу хиамтай салат гэж бодож байна. Гэхдээ би хувьдаа энэ хувилбарт нь дургүй бөгөөд хиамны оронд тахианы мах хийхийг илүүд үздэг. Ингэхдээ цээж биш гуяны мах ашиглан шорлог хийхтэй адил болгож, дөрвөлжин хэрчиж салатандаа нэмдэг. Мөн аливаа хоол сайхан үзэмжтэй байх нь идэх хүслийг улам өдөөдөг тул бүх орцоо аль болох жижигхэн, хоорондоо адилхан хэмжээтэй хэрчхийг хичээдэг”.


Максим Таруси, “Восход” рестораны ахлах тогооч

“Бага байхад ээжийн хийж өгдөг байсан тахианы махтай нийслэл салат хамгийн амттай нь. Орцын хувьд ногоон өргөст хэмхийг даршилснаар сольчих юм бол төгс боллоо л гэсэн үг. Учир нь ногоон өргөст хэмх удахаараа шүүс нь ялгарч салат шингэрдэг сөрөг талтай. Харин махны хувьд тахиа, үхэр, үхрийн хэл эсвэл хавчны мах гээд өргөн сонголт бий. Эцэст нь гэртээ хийсэн майонезаар амтлаад тавтай зооглодог”.


Артес Мартиросов, “Крабы-Кутабы” рестораны ахлах тогооч

“Нийслэл салатыг маш олон төрлөөр хийж болно. Миний хувьд үхрийн мах, алимтай хийх дуртай. Нэмээд хальсалсан ногоон өргөст хэмх, даршилсан өргөст хэмх, өндөг, сонгино, түрс, вандуй хийгээд мэдээж гэртээ хийсэн майонезаар амталдаг”.


Юлия Высоцкая, “Ёрник” рестораны үүсгэн байгуулагч, хоолны жортой бестселлер номуудын зохиолч

“Миний хувьд шинэ жилийн баярын ширээндээ сонгодог нийслэл салатаа тавиад, харин маргааш үлдсэнээр нь кремгүй эклерэнд хавчуулж бяцхан десерт болгож идэх дуртай. Та бүгд ч гэсэн туршаад үзээрэй”.

Оросын мэргэжлийн тогоочид нийслэл салатаа ямар жороор хийдэг вэ? (фото 1)

Эклер хийх орц:

  • 150г гурил
  • 120г цөцгийн тос (масло)
  • 3ш өндөг
  • Давс

Майонез бэлтгэх орц: Бүх орц тасалгааны хэмд байх ёстойг анхаараарай.

  • 300мл оливын тос
  • 2ш өндөгний шар
  • 1ш лимоны шүүс
  • 1ц.х гич
  • давс

Нийслэл салатны орц:

  • 200г хавчны мах
  • 3ш том төмс
  • 3ш дунд зэргийн лууван
  • 3ш өндөг
  • 3ш дарсан өргөст хэмх
  • 1ш алим
  • 5ш ногоон сонгино
  • 3х.х вандуй
  • 3х.х тослог багатай зөөхий
  • Далайн давс
  • Перец
  • Гоньд

Дагаад хийгээрэй:

Юун түрүүнд шарах шүүгээгээ 180°С хэмд халаана

  1. Эклерээ бэлтгэхдээ гурилаа шигшинэ.
  2. 100г цөцгийн тосоо жижиг тогоонд хийж дээрээс нь 1 стакан ус нэмээд бага гал дээр тавин дөнгөж буцалгаад авна.
  3. Дээрээс нь гурилаа хийж хүчтэй хутгасныхаа дараа 2-3 минутын турш хөргөнө.
  4. Зуурмаг руу өндгөө нэг нэгээр нь хийгээд хутгана. Зуурмаг шингэн талдаа, гялалзсан болох ёстой.
  5. Шарах тавцан дээрээ зориулалтын цаас дэвсэж, үлдсэн цөцгийн тосоо дээр нь жигд түрхэнэ. Зуурмагаа хооронд нь 2-3 см зайтай дугуйруулан (халбагаар) тавина. 20-25 минут шарах шүүгээний хаалгыг онгойлгохгүйгээр жигнээд, хэмийг 160°С болгон багасгаж ахин 15 минут жигнэнэ.

Майонез бэлтгэхэд

  1. Өндөгний шар, давс, гичээ блендерт хийж хутгана. Дээрээс нь дусал дуслаар тосоо хийнэ. Хутгах явцад зуурмаг өтгөрч, майонез бэлэн болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх