Хайх

Супер хүнс: Авокадоны ач тусыг мэдрэх гурван төрлийн амт

Супер хүнс: Авокадоны ач тусыг мэдрэх гурван төрлийн амт

Үнэхээр амттай

Text: Бюро 24/7


Энэхүү тослог, зөөлөн, тэжээллэг жимсийг та маш олон янзаар идэж болно

Та нэг дор сууж байгаад бүтэн таваг авакадоны нухаш идэж дуусгана гээд төсөөлөөд үз дээ. Тако шиг шаржигнасан бинтэй тэр сайхан зохицдог. Гэхдээ та их идлээ гэж санаа зовох шаардлагагүй. Энэхүү ногоон өнгийн жимс нь (Тийм ээ, хүнсний ногоо биш, жимс!) элсэн чихрийн агууламж багатай бөгөөд маш их ислэг агуулж байдаг тул танд удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлнэ. Тэр ч бүү хэл, авокадоны шүүс өдрийн хоолыг орлож хэдэн цагийн турш хоол идэх хүслийг дардаг.

Супер хүнс: Авокадоны ач тусыг мэдрэх гурван төрлийн амт (фото 1)

Мөн авокадо нь кали, B,E амин дэм, төмөр болон ниацин бодисоор асар баялаг. Зарим хүмүүс энэхүү жимсийг маш их тослог гэдэг. Энэ нь ч үнэн. Гэхдээ авокадо нь ханаагүй тос агуулдаг тул зөв хэмжээгээр идэж чадвал холестерины хэмжээг бууруулах ашиг тустай.

За ингээд бид танд энэхүү олон талын ашиг тустай жимсийг гурван янзаар идэхийг санал болгож байна.

Супер хүнс: Авокадоны ач тусыг мэдрэх гурван төрлийн амт (фото 2)

Авокадогоо нэгэн хэвийн зуурмаг болтол нь хутгаад дээрээс нь бүтэн нимбэгний шүүс (лайм) нэмж хөлдөөгчинд хийж хонуулна.

Супер хүнс: Авокадоны ач тусыг мэдрэх гурван төрлийн амт (фото 3)

Бүхэл үрийн талхан дээр хэрчсэн авокадо болон нүдэлж шарсан өндөг тавьж иднэ.

Супер хүнс: Авокадоны ач тусыг мэдрэх гурван төрлийн амт (фото 4)

Дан шүүс болгон ууж болно. Наргил модны самрын хэлтэрхий эсвэл далдуу модны чихэр (гула мелака) хольж амт оруулах боломжтой.

цааш үзэх