Хайх

Агаарын бохирдлын эсрэг маскны дизайн гаргах уралдааны ялагч тодорлоо

Агаарын бохирдлын эсрэг маскны дизайн гаргах уралдааны ялагч тодорлоо

Дизайнерууд агаарын бохирдлын эсрэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Яг одоо Улаанбаатар хотод тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол яах аргагүй агаарын бохирдол. Хүчтэй салхилсан тохиолдолд л бидэнд цэвэр агаар амьсгалах ховор завшаан олдож байгаа энэ үед хүн бүр дор бүрдээ агаарын бохирдолтой тэмцэхийг хичээж байна. Тэгвэл өнгөрсөн аравдугаар сараас эхлэн энэхүү тэмцэлд дизайнерууд ч нэгдэх боломжтой болсныг бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Тодруулбал Монголын дизайнеруудын холбоо (МДХ), Монгол дахь Их Британийн элчин сайдын яам, Кэмбридж Маск компани, Монгол телевиз зэрэг байгууллагууд хамтран агаарын бохирдлын эсрэг маскны дизайн гаргах уралдааныг дизайнеруудын дунд зарласан юм. Уралдаанд нийт 100 гаруй загвар ирснээс зохион байгуулагчид шилдэг 15 загварыг сонгон шалгаруулсан байна. Харин үүнээс шүүгчдийн үнэлгээ болон олон нийтийн сүлжээнд санал асуулга явуулсны үр дүнд тэмцээний ялагчийг арваннэгдүгээр сарын 29-нд болсон Гоёл наадмын үеэр тодруулжээ.

Уралдааны тэргүүн байранд дизайнер М.Жанылас өөрийн урласан "Үүлэн 2" загвараар шалгарсан бол О.Оюунтөгс "Хийморь" нэртэй загвараараа хоёрдугаар байрыг эзэлжээ. Харин энэхүү уралдааны удаах байранд дизайнер Б.Энх-Очийн "Fight" загвар шалгарсан байна. Агаарын бохирдлын эсрэг маскны дизайн гаргах энэхүү тэмцээний ялагч нь Хонг Конгийн загварын долоо хоногт оролцох эрхтэй болж байгаа юм. 

Агаарын бохирдлын эсрэг маскны дизайн гаргах уралдааны ялагч тодорлоо (фото 1)

Агаарын бохирдлын эсрэг маскны дизайн гаргах уралдааны ялагч тодорлоо (фото 2)

Агаарын бохирдлын эсрэг маскны дизайн гаргах уралдааны ялагч тодорлоо (фото 3)

Энэхүү тэмцээнээс шалгарсан өвөрмөц дизайнтай хэд, хэдэн маскийг 2018 онд үйлдвэрлэлтэнд оруулж эхэлнэ гэдгийг Монгол дахь Их Британийн элчин сайдын яамны төлөөлөгч онцоллоо. 

Харин та агаарын бохирдлын эсрэг шүүлтүүртэй, энгийн загвартай Кэмбридж маскийг тус компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Анунгоо Фарм ХХК-ны харилцагч эмийн сангууд болон супермаркетуудаас худалдан авах боломжтой. 

цааш үзэх