Хайх

Амны хөндийн ариун цэврийг сахихдаа анхаарах зүйлс

Амны хөндийн ариун цэврийг сахихдаа анхаарах зүйлс

Амьдралын чанарт нөлөөлнө

Text: Buro.Retelling


Амны хөндийн ариун цэвэр нь зөвхөн биеийн эрүүл мэндэд төдийгүй өөртөө итгэх итгэл, түүнээс шалтгаалсан сэтгэл зүйн байдал, нийгмийн дунд эзлэх байр суурь, амьдралын чанар зэрэгт ч шууд нөлөө үзүүлдэг. Харамсалтай нь  дэлхий даяар 3,5 тэрбум хүн амны хөндийн ямар нэгэн өвчлөлөөр өвдсөн байдаг ба тэдгээрийн 2,4 тэрбумд нь байнгын шүд цооролт оношлогдож, 514 сая хүүхдэд сүүн шүдний цооролт үүссэн байдаг гэсэн судалгаа бий. Харин Монгол улсын хэмжээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны үр дүнгээс харахад, үзлэгт хамрагдсан 0-17 насны 3 хүүхэд тутмын 2-т нь 1-ээс дээш шүд цоорсон байгаа үзүүлэлт гарчээ. Ингээд ч зогсохгүй сүүлийн 40 жилийн статистикаас үзэхэд хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 85 хувиас буурсан удаа үгүй болох нь харагдаж буй. Харин насанд хүрсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь эрүүл бус шүдтэй байгаа нь тогтоогдсон.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) зүгээс шүд цоороход нөлөөлж буй гол хүчин зүйлсийг нэрлэсэн байдаг бөгөөд үүнд бидний амьдралын хэв маягаас шалтгаалах хүчин зүйлс ч багтдаг. Жишээлбэл, шим тэжээлийн дутагдал, элсэн чихрийн хэт их хэрэглээ, хорт зуршил (архи, тамхи), амны хөндийн ариун цэвэр хангалтгүй байх гэх мэт хүчин зүйлсийг дурдаж болно. Цаашлаад шүдний ‘’хорхой’’ нь хамрын дайвар хөндийн идээт үрэвсэл буюу гайморит өвчнөөс эхлээд зүрх судас, амьсгалын замын эрхтэн тогтолцооны гэхчлэн нийт 200 гаруй төрлийн өвчин эмгэгийн шалтгаан болж байдаг. Үүнээс гадна цоорсон шүдтэй хүүхэд өөрийн насны эрүүл шүдтэй хүүхэдтэй харьцуулахад өсөлт хөгжлийн үзүүлэлтээрээ хоцрогдох магадлал 1,3 дахин их байдаг нь тогтоогджээ. Тэгвэл амны хөндийн ихэнх өвчнүүд урьдчилан сэргийлэгдэх боломжтой бөгөөд үүний төлөө бидний зүгээс хийж чадах хамгийн чухал, хамгийн том алхам бол мэдээж шүдээ зөв угааж хэвших юм.

1971 онд Итали болон Орос улсын мэргэжилтнүүдийн үүсгэн байгуулсан амны хөндийн арчилгааны President брэнд нь зөвхөн байгалийн гаралтай орц найрлага, хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан, олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэн, өдгөө дэлхийн 20 гаруй улсад импортолж байна. Манай улсад ч мөн албан ёсоор борлуулагддаг тус брэндийн бүтээгдэхүүнүүд нь чанартай, үр дүнтэй мөн хамгийн гол нь хүн бүрийн онцлогт тохирсон сонголттой гэдгээрээ өдрөөр үнэлэгдээд байгаа билээ.


1. Шүдний оо-г сонгохдоо найрлагад нь орсон фторын агууламжид онцгой анхаарал хандуулаарай

Насанд хүрсэн хүний хэрэглэж буй шүдний оо 1,000-1,500 ppm фтор агуулсан байх шаардлагатай байдаг бол хүүхдийн хувьд нас насны онцлогоос хамаарч энэхүү хэмжээ өөр, өөр байдаг болохыг ДЭМБ онцолдог. Тухайлбал 2-4 насанд 250 ppm, 4-6 насанд 400 ppm, 6-8 насанд 500 ppm гэх мэт. Эмнэлзүйн туршилтаар баталгаажсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, 50 гаруй жилийн түүхт President брэнд нь шүдний эмч нарын сонголт болсоор ирсэн ба нас насны онцлогт тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Мөн энэхүү брэнд нь үйлдвэрлэлийн эхлэл материалаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл материалын чанар, үйлдвэрлэлийн орчин, үе шат, дамжлагын хяналт, ажилтнуудын эрүүл ахуй, тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт тавьж чанарын баталгааг ханган ажиллахыг эрхэм зорилгоо болгодог билээ.

Амны хөндийн ариун цэврийг сахихдаа анхаарах зүйлс (фото 1)

2. Хэрэглэж буй оонынхоо RDA (Relative Dentin Abrasion) буюу шүдний дентинд үзүүлэх үрэлтийн хүчний хэмжээг илэрхийлсэн үзүүлэлтийг анхаараарай

Та доорх RDA үзүүлэлтэд тулгуурлан өөрийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх боломжтой.

- Эмзэг мэдрэмтгий шүдэнд - RDA 20-25

- Хүүхэд болон хөхүүл, жирэмсэн эхчүүдэд - RDA 25-50

- Өдөр тутмын шүд арчилгаанд RDA - 70-80

- Өдөр тутамдаа цайруулах зорилгоор хэрэглэх - RDA 80-100

- Эрчимтэй цайруулах зорилгоор хэрэглэх - RDA 120-200


3. Хүүхдийн шүдний оо сонгохдоо харшил үүсгэгч, сахар, спирт, үнэр оруулагч гэх мэт хүчтэй химийн бодисууд агуулаагүй, аль болох байгалийн гаралтай, цэвэр найрлагатай бүтээгдэхүүнийг сонгоорой

President брэнд нь 2022 онд хүүхдийн шүдний оо-ны цувралаа шинэчлэн зах зээлд гаргасан бөгөөд энэхүү бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжиж, шүдний цооролт, буйлны үрэвсэл зэргээс үр дүнтэй урьдчилан сэргийлдэг болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон.


4. Шүдний сойзоо сонгохдоо өөрийн шүд болон амны хөндийн онцлогт тохируулаарай

МИЛ гэдэг нь шүдний сойзны үсний диаметр болон хатуу зөөлөн байдлын хоорондын харьцааг харуулдаг үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлтийг үндэслэн та өөрт тохирсон шүдний сойзыг сонгож авах боломжтой болдог гэсэн үг.

· 4–5 мил – Soft /зөөлөн үстэй/

· 6–7 мил – Medium /дунд зэргийн/

· 8–9 мил – Hard /хатуу үстэй/

President брэнд нь таны амьдралын хэв маяг болон амны хөндийн онцлогт яг тохирсон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг:

· Эмзэгшсэн амны хөндийд зориулсан – 5 мил

· Энгийн, чанартай арчилгаанд зориулсан – 6 мил

· Элэгдсэн паалан, эмзэг буйланд зориулсан – 5 мил

· Тамхи татдаг болон цай кофенд дуртай хүмүүст зориулсан – 9 мил

· Цайруулах үйлчилгээтэй – 8 мил

· Шүдэнд чулуу үүсэхээс сэргийлэх – 6 мил

· Мэс заслын дараах амны хөндийн арчилгаа болон өдөр тутмын цэвэрлэгээнд зориулсан – 4-6 мил

· Шүдний гажиг заслын аппарат зүүдэг хүмүүст зориулсан – 6 мил гэх мэт.

Амны хөндийн ариун цэврийг сахихдаа анхаарах зүйлс (фото 2)
Амны хөндийн ариун цэврийг сахихдаа анхаарах зүйлс (фото 3)

Мөн амны хөндийн арчилгааг илүү үр дүнтэй байлгаж, шүдний сойз дээр олон тооны өвчин үүсгэгч бактери өсөж, үржин, хуримтлагдахаас сэргийлэхийн тулд шүдний сойзыг 2 сар тутамд сольж хэвшээрэй.


5. Шүдний утас хэрэглэж заншаарай

Шүдний утас нь шүдний завсар болон буйлны шугамын дагуу шүдний сойз хүрч чадахгүй хэсэгт буюу хүнсний тоосонцор, бактери зэргийн ихээр хуримтлагддаг газар хүрж чаддагаараа давуу талтай. Энэ хэсгийг цэвэр байлгаснаар бид шүд цоорох болон буйлны өвчний эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Амны хөндийн ариун цэврийг сахихдаа анхаарах зүйлс (фото 4)

Амны хөндийн ариун цэврийг сахихдаа анхаарах зүйлс (фото 5)


President Mongolia

Facebook: President Mongolia

Instagram: @presidentmongolia_mn

Бүтээгдэхүүн захиалах холбоос: emonos.mn

цааш үзэх