Хайх

Хүн төрөлхтөнд зориулсан анхны сансрын зочид буудал 2027 онд ашиглалтад орно

Хүн төрөлхтөнд зориулсан анхны сансрын зочид буудал 2027 онд ашиглалтад орно

Сансрын аялал эрчимтэй хөгжиж байна

Text: Buro.Mongolia


Калифорни мужаас гаралтай сансрын хөлөг үйлдвэрлэгч Orbital Assembly корпораци 2025 оноос эхлэн сансрын зочид буудлыг барьж эхлэх болсноо зарлалаа. "Voyage Station" хэмээх сансрын хөлөг нь дэлхийн нам тойрог замд аялал хийх зориулалттай бөгөөд 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.

Аварга том цагираг мэт харагдах сансрын зочид буудал нь 11,600 м.кв талбайд 316-440 хүн хүлээж авах чадалтай ба хөлгийн тасралтгүй эргэлдэх хөдөлгөөн нь хиймэл таталцлын хүчийг бий болгож, аялагчдад таатай мэдрэмжийг төрүүлэх ажээ. Зочид буудалд кино театр, спа үйлчилгээ, фитнесс, биеийн тамирын заал, концертын танхим гээд шаардлагатай бүхий л зүйл багтсан байна. Түүнчлэн зочид буудлын рестораны цонхоор эх дэлхийгээ тольдон харах боломжтой гэдгийг Orbital Assembly корпорацийн мэргэжилтнүүд онцолсон юм.

Хүн төрөлхтөнд зориулсан анхны сансрын зочид буудал 2027 онд ашиглалтад орно (фото 1)

Хүн төрөлхтөнд зориулсан анхны сансрын зочид буудал 2027 онд ашиглалтад орно (фото 2)

Хүн төрөлхтөнд зориулсан анхны сансрын зочид буудал 2027 онд ашиглалтад орно (фото 3)

"‘Voyage Station' нь ямар нэгэн шинэ технологийн үр дүнд бий болоогүй, харин аль хэдийнэ батлагдсан техник технологийн тусламжтайгаар бүтэж буй төсөл юм" хэмээн Orbital Assembly корпорацийн технологи хариуцсан захирал Том Спилкер ярилцлагадаа дурдсан юм.

Дашрамд сануулахад, сүүлийн жилүүдэд сансрын аялал эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Virgin Galactic, SpaceX зэрэг компаниуд аль хэдийнэ сансрын аяллын үйлчилгээг санал болгоод эхэлсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх