Хайх

Apple компани нэгэн зэрэг олон төхөөрөмж цэнэглэх боломжтой шинэ цэнэглэгч худалдаанд гаргана

Apple компани нэгэн зэрэг олон төхөөрөмж цэнэглэх боломжтой шинэ цэнэглэгч худалдаанд гаргана

AirPower Mat

Text: Бюро 24/7


Зураг:

Apple компани 2019 оны нэгдүгээр хагаст AirPower Mat нэртэй цэнэглэгч "гудас" худалдаанд гаргахаар зэхэж байгаа гэдгийг технологийн ертөнцийн нөлөө бүхий шинжээч Мин Чи Куо мэдэгдсэн байна.

Анх 2017 онд тус компани AirPower Mat нэртэй цэнэглэгчийг боловсруулж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаж байсан ч цэнэглэгчийн үйл ажиллагаанд доголдол гарч, мөн хэт их халж байснаас болж худалдаанд гарах хугацаа хойшилсныг эх сурвалж мэдэгдэж байсан билээ.

Энэхүү шинэ төрлийн цэнэглэгчийн тусламжтай iPhone, Apple Watch, AirPods гээд нэгэн зэрэг олон янзын төхөөрөмжүүдийг цэнэглэх боломжтой аж. Үүний тулд зүгээр л төхөөрөмжүүдийг цэнэглэгчийн гадаргуу дээр тавихад л хангалттай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх