Хайх

Бюро өдөр тутам: Николь Шерзингер “Dirty Dancing” киноны шинэ хувилбарт тоглоно

Бюро өдөр тутам: Николь Шерзингер “Dirty Dancing” киноны шинэ хувилбарт тоглоно

2016 оны арванхоёрдугаар сарын 16

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр дэлхий дахинд ямар онцлох үйл явдлууд өрнөж байна вэ?

Нийслэл хотод өдөртөө -9 хэм, шөнөдөө -20 хэм хүйтэн болно гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдэгдсэн байна. Өнөөдөр үсээ засуулахад тохиромжгүй буюу эд малын гарлагатай гэж дорнын зурхайд бичжээ.

 Өнөөдөр Kid Cudi-гийн Passion, Pain & Demon Slayin' гэдэг зургаа дах студийн цомог худалдаанд гарч байна. Kid Cudi уг цомогтоо Фаррелл Уильямс, Andre 3000, Уиллоу Смит, Travis Scott зэрэг уран бүтээлчидтэй хамтарчээ.

 ABC телевизийн бүтээж байгаа "Dirty Dancing" киноны шинэ хувилбарт дуучин Николь Шерзингер Пенни Жонсоны дүрд тоглохоор болсон байна. Харин Фрэнсис "Baby" Хаусманы дүрд Эбигейл Бреслин тоглох юм. Энэхүү кино нь 2017 онд дэлгэцнээ гарна.

 Instagram бусад хэрэглэгчдийн зургийг хадгалж болдог шинэ үйлдэл өчигдөр танилцуулсан байна. Тиймээс одооноос эхлээд хэрэглэгчид өөрт таалагдсан зургаа хадгалж аваад дараа нь үзэх боломжтой.

 Өнөөдөр "Rogue One: A Star Wars Story" ба "Collateral Beauty" кинонууд нээлтээ хийж байна.

цааш үзэх