Хайх

“Чөлөөт” мотоциклчин Робби Мэддисон далайн давлагааг номхрууллаа

Тийм ээ, мотоциклоор

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алдарт мотоциклчин Робби Мэдисон хайртай унаагаа солилгүйгээр давалгаа барихаар шийджээ

Робби Мэддисон өөрийгөө мөн төмөр хүлгээ сорихоор шийдэж Таити арлын эрэг рүү явжээ. Энэ нутгийн хүчтэй давлагаанд сүүлийн 15 жилийн турш таван хүн амиа алдсан гэх аймшигт тоо баримт ч түүнийг зогсоосонгүй. Гэхдээ Мэддисоныг хэтэрхий хэнэггүй гэж хэлж болохгүй. Учир нь тэрбээр энэхүү эрсдэлтэй үзүүлбэрт хоёр жилийн турш шаргуу бэлдсэн бөгөөд төмөр хүлгээ тусгайлан тоноглоод амжжээ. Тэрбээр "Нэмэлт далавч"-аар тоноглосон мотоциклоо урьдчилан тусгай бүтээгдэхүүнээр боловсруулсны дараа л усан дээр гаргасан ажээ.

Дөрвөн минут үргэлжлэх  энэхүү бичлэг нь эрсдэлтэй бөгөөд сонирхолтой байдлаараа хүн бүхнийг алмайруулж байна. Харин өмнө нь Грек улсад байрших Коринфын хоолой болон Лондонгийн Тауэр гүүрэн дээгүүр үсэрсэн экстрим амжилтын эзэн Мэддисоны хувьд хэр аймшигтай санагдсаныг хэлж мэдэхгүй нь.

 

цааш үзэх