Хайх

Entrupy төхөөрөмж жинхэнэ брэндийн гар цүнхийг хуурамчаас ялгахад тусална

Entrupy төхөөрөмж жинхэнэ брэндийн гар цүнхийг хуурамчаас ялгахад тусална

Хиймэл оюун ухааны тусламжтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Хуурамч бараа бүтээгдэхүүний худалдаа дэлхийн улс орнуудын эдийн засагт төдийгүй дэлхийн томоохон брэндүүдийн нэр хүндэд асар их хохирол учруулдаг билээ. Тэр дундаа хуурамч тансаг зэрэглэлийн брэндийн гар цүнх хамгийн өргөн тархсан байдаг. Жишээ дурдахад Лос-Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудал дахь АНУ-ын гааль, хил хамгаалах албаныхан өнгөрсөн сард ердөө нэг өдрийн дотор 5,300 хуурамч бараа бүтээгдэхүүн хурааснаас 1,263 нь хуурамч гар цүнх байсныг илрүүлжээ.

Тэгвэл энэ асуудалтай тэмцэх маш дэвшилтэт бөгөөд хялбар арга зах зээлд нэвтрэхээр болсон байна. Тодруулбал Entrupy нэртэй старт-ап компани хиймэл оюун ухааны тусламжтай хуурамч гар цүнх таньдаг технологи зохион бүтээжээ. Уг технологи нь апп болон "уншигч" төхөөрөмжөөс бүрдэх бөгөөд гар утсаа энэхүү төхөөрөмж дээр байршуулан, тусгай аппаар тухайн гар цүнхийг шалгана. Үүний дараа апп ердөө дөрвөн секундийн дотор тухайн гар цүнхийг хуурамч эсэхийг шалган хариуг нь харуулах болно. Хамгийн гайхалтай нь тус төхөөрөмж нь 99,1% үнэн зөв хариу гаргадаг байна.

Одоогийн байдлаар Entrupy төхөөрөмж нь Balenciaga, Chanel, Dior, Fendi, Gucci, Hermès ба Louis Vuitton зэрэг нийт 15 брэндийн гар цүнхийг таних боломжтой байгаа юм.

Мөн саяхан старт-ап компаниудад дэмжлэг үзүүлдэг LVMH группийн La Maison des Startups хөтөлбөрт Entrupy компани хамрагдаж чаджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх