Хайх

Эрдэмтэд хүний амьдралын хамгийн аз жаргалгүй насыг нэрлэлээ

Эрдэмтэд хүний амьдралын хамгийн аз жаргалгүй насыг нэрлэлээ

132 орны иргэдийн дунд явуулсан судалгааны үр дүн

Text: Buro.Mongolia


АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний бюро Дартмутын коллежийн судлаачидтай хамтран хүмүүс хэдэн насандаа өөрийгөө хамгийн аз жаргалгүй мэдэрдэг болохыг олж тогтоожээ.

Судалгааны баг нийт 132 орны янз бүрийн насны иргэд дунд амьдралдаа хэр их сэтгэл ханамжтай байдаг талаар нь санал асуулга явуулсан байна. Судалгааны үр дүнд өндөр хөгжилтэй орны хүмүүсийн хувьд хамгийн аз жаргалгүй үе нь дунджаар 47,2 насанд тохиодог гэнэ. Харин энэ байдал хөгжиж буй улсын иргэдэд арай эрт буюу 43 насанд нь тохиодог гэжээ. Энэ судалгаа нь дунд насны хямралын онолыг улам бүр бататгаж байгаа юм. Энэ хямрал нь ойролцоогоор 60 нас хүртэл үргэлжилдэг бөгөөд үүнээс цааш амьдралын сэтгэмж ханамж нь аажим, аажмаар нэмэгдэж 70 нас хүрэхэд дээд цэгтээ хүрдэг байна. Ерөнхийдөө эрдэмтэд залуус болон өндөр настнууд амьдралдаа хамгийн их сэтгэл ханамжтай байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Судлаачид уг хямрал нь гадны хүчин зүйлсээс шалтгаалдаггүй, харин хүний бие организм тэр дундаа биохимийн үйл явц, дааврын үйл ажиллагаатай холбоотой гэдгийг онцолсон байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх