Хайх

Фаррелл Уильямс 2024 онд Бахамын арлууд дээр тансаг зэрэглэлийн зочид буудал нээнэ

Фаррелл Уильямс 2024 онд Бахамын арлууд дээр тансаг зэрэглэлийн зочид буудал нээнэ

Уран бүтээлчийн ээлжит төсөл

Text: Buro.Mongolia


Дуучин, продюсер, загвар зохион бүтээгч Фаррелл Уильямс бизнес эрхлэгч Дэвид Гратмэнтэй хамтран газар дээрх “диваажин” гэгддэг Бахамын арлууд дээр “Somewhere Else” гэх зочид буудал нээхээр болжээ.

Фаррелл Уильямс 2024 онд Бахамын арлууд дээр тансаг зэрэглэлийн зочид буудал нээнэ (фото 1)

Энэхүү зочид буудал нь Бахамын арлууд дээр байрлах “Atlantis Paradise Island” хэмээх шүрэн ягаан өнгийн томоохон амралтын газрын нэг хэсэг болох гэнэ. “Somewhere Else” зочид буудлыг 2024 оны нэгдүгээр сард нээхээр товложээ. Тус зочид буудалд 400 өрөө, хэд, хэдэн ресторан болон баар байх бөгөөд дуу бичлэгийн студи хүртэл байрлах гэнэ. “Хүмүүс ихэвчлэн халуун орны гоо зүйн талаар ярихдаа хуучирсан трендүүдийг боддог. Гэхдээ бид өнгөрсөн үеийг өнгөрсөнд нь үлдээж, ирээдүй рүүгээ тэмүүлэх хэрэгтэй” хэмээн Фаррелл төслийнхөө тухай ярьжээ.

Тэрээр Дэвид Гратмэнтэй ийнхүү гурав дах удаагаа хамтран томоохон төсөл эхлүүлж байгаа юм. Тэд өмнө нь Майамид “Swan” ресторан, “The Goodtime” зочид буудлыг нээж байсан удаатай.

Фаррелл Уильямс 2024 онд Бахамын арлууд дээр тансаг зэрэглэлийн зочид буудал нээнэ (фото 2)
Фаррелл Уильямс 2024 онд Бахамын арлууд дээр тансаг зэрэглэлийн зочид буудал нээнэ (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх