Хайх

Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад

Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад

Яг одоо хумсаа ямар өнгөөр, яаж будах вэ?

Text: Buro.Mongolia


Маникюр нь хүний сэтгэл санааны байдал, тухайн хүний сонирхол, цаашлаад улс төрийн байр суурийг нь ч хүртэл илэрхийлж чаддаг нэгэн төрлийн уран бүтээл юм. Тиймээс маш олон төрлийн сонирхолтой будалтууд байдгаас бид энэ улирлын гол трендүүдийг онцолж байна. 


ӨНГӨ ӨНГИЙН ФРЕНЧ БУДАЛТ


Блогерууд френч будалт хийхдээ номин ногоон, пастель цэнхэр, нил ягаан, улаан, саатай гээд төрөл бүрийн өнгөнүүдийг хооронд нь хослуулж байна. Энэхүү маникюр нь урт болон богино хумсанд адилхан гоёмсог харагддаг. Харин илүү зоригтой, этгээд френч будалт туршиж үзэхийг хүсвэл ирвэсний хээ болон цагаан өнгийг хослуулахыг зөвлөж байна.

Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 2)
Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 3)

БИЙР БОЛОН МАРКЕРААР ЗУРСАН УРАН ЗУРАГ


Нейл-арт нь өөрийнхөө мэдрэмжийг бүрэн илэрхийлж, сэтгэл санааны байдлаа дээшлүүлэх хамгийн тохиромжтой арга гэдгийг та мэдэх үү? Гэхдээ энэ нь таныг хумсан дээрээ алдарт зураачдын бүтээлүүдтэй дүйцэхүйц мундаг зураг зурах хэрэгтэй гэсэн үг биш юм. Жишээ нь, ердийн гацуур мод, бээлий, цасан ширхэг зэрэг өвлийн уур амьсгалтай зүйлс зурахад хангалттай билээ.

Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 4)
Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 5)

ӨНГӨ ӨНГИЙН ХУМСНЫ БУДАГ


Пастель эсвэл тод? Саарал эсвэл бор? Шар эсвэл ногоон? Ер нь яагаад бүгдийг нь зэрэг сонгож болохгүй гэж? Энэ өвлийн улиралд төрөл бүрийн өнгийг хослуулах нь жинхэнэ тренд болоод байна. Мөн энэхүү чиг хандлага нь шинэ будалтынхаа өнгийг удаан сонгож чаддаггүй хүмүүсийн хувьд төгс шийдэл байх болно. Төстэй туяатай будгууд сонгохын оронд өмнө нь хэзээ ч зохицохгүй гэж бодож байсан өнгөнүүдийг зоригтой хооронд нь хослуулаарай.

Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 7)
Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 8)
Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 9)

МАШ ИХ ШИГТГЭЭ БОЛОН САА


Дурын нэг өнгийг саатай хослуулах үед таны хумсан дээр яг л сансар огторгуй мэт гоёмсог дүр зураглал бий болно. Хэрэв илүү гялалзсан, гоёлын маникюр бүтээхийг хүсвэл нэмэлтээр шигтгээ, тунгалаг цаас зэргийг ашиглаарай. Харин шигтгээ нь том байх тусмаа сайн бөгөөд энэ нь маникюрыг илүү тод харагдуулдаг. Энэхүү тренд нь ямар ч урттай, ямар ч хэлбэртэй хумсан дээр зохимжтой байна гэдэгт итгэлтэй байж болно.

Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 10)
Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 11)
Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 12)
Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 13)

ГҮН ЦЭНХЭР


Энэ улиралд ялангуяа гүн цэнхэр өнгийн туяатай electric blue болон ultramarine өнгөнүүд зонхилох болно. Хэдий эдгээр өнгөнүүд маш тод бөгөөд өдөр тутамд зохимжгүй мэт санагдах боловч гүн цэнхэр өнгө нь бусад өнгөнүүдтэй төгс зохицдогоороо онцлог юм. Мөн ямар ч хэлбэр, урттай хумсыг чимэх болно.

Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 14)
Яг одоо хэрэгжүүлэх маникюрын трендүүд: Ирвэсний хээ, шигтгээ, уран зураг болон бусад (фото 15)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх