Хайх

Ghibli студийн шүтэн бишрэгчдийн анхааралд: “Hayao Miyazaki” ном худалдаанд гарлаа

Ghibli студийн шүтэн бишрэгчдийн анхааралд: “Hayao Miyazaki” ном худалдаанд гарлаа

Text: Buro.Mongolia


Ghibli студийг үүсгэн байгуулсан алдарт Хаяо Миязакигийн бүтээлүүдээс бүрдсэн ном өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарч, дэлхийн өнцөг булан бүрийн шүтэн бишрэгчдийнх нь дунд шуугиан тариад авлаа.

Ghibli студитэй хамтран бүтээсэн энэхүү номыг энэ сарын 30-нд нээлтээ хийх Лос Анжелес хотын Academy Museum of Motion Pictures-д зориулан гаргажээ. Энэхүү музей нь домогт Хаяо Миязакигийн бүтээлүүдийг ретроспектив байдлаар дэлгэх Хойд Америкийн анхны урлагийн байгууллага гэдгээрээ онцлог болж байгаа юм. 

“Hayao Miyazaki” ном нь 288 хуудаснаас бүрдсэн бөгөөд дотроо өмнө нь олны хүртээл болж байгаагүй төрөл бүрийн зураг, киноны дизайн, түүх зэрэг олон үнэ цэнэтэй цуглуулгыг агуулсан байна. Тус номыг худалдаж авснаар Миязакигийн Spirited Away болон бусад арван шилдэг анимейшны ертөнцөд умбах ховор боломж олдох юм.

Энэхүү нандин бүтээлийг та Artbook, Amazon, Barnes&Noble зэрэг газруудаас ойролцоогоор 45 ам.доллараар захиалж авах боломжтой билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх