Хайх

Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ

Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ

Text: Buro.Mongolia


Google компани өчигдөр буюу зургаадугаар сарын 17-нд анхны жижиглэнгийн дэлгүүрээ Нью-Йорк хотын Челси дүүрэгт нээсэн байна. Тэгвэл саяхан цахим ертөнцөөр дэлгүүрийн дотоод заслыг харуулсан хэд хэдэн зураг цацагджээ.

Энэхүү төслийн дизайныг “Reddymade” компани гаргасан байна. Зохион бүтээгчид нь дэлгүүрийн өрөө бүрт Pixel, Nest төхөөрөмжүүдийг суулгасан бөгөөд Google Maps, YouTube, Stadia зэрэг тавцангуудыг ашиглаж болохоор бодож бүтээжээ. Бас нэгэн онцлог нь дэлгүүрийг байгаль орчинд ээлтэй материалаар тохижуулсан байна. Тухайлбал, тавилгыг үйсэн болон тусгай захиалгаар хийгдсэн модоор бүтээж, хивсийг дахин боловсруулсан материалаар хийсэн юм. Ийнхүү тус дэлгүүр нь байгаль орчны барилгын стандартын системийн хамгийн өндөр зэрэглэлийн гэрчилгээ болох “LEED Platinum”-г хүртсэн билээ.

Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ (фото 1)
LEED Platinum гэрчилгээ
Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ (фото 2)
Гаднаас харагдах бүтээгдэхүүнүүд
Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ (фото 3)
Дэлгүүрийн цонх

Дэлгүүрийн төв хаалганы ойролцоо “Google Imagination Space” нэртэй тав гаруй метр өндөртэй шилэн хийц байрлаж байна. Худалдан авагчид дотор нь ороод интерактив дэлгэцтэй танилцаж, тохируулах боломжтой. Мөн энэхүү шилэн дотор орчуулгын үйлчилгээ авах боломжтой тул та өөрийн яриаг 24 улс орны хэлээр зэрэг сонсож болох юм.

Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ (фото 4)
Google Imagination Space
Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ (фото 5)
Дэлгүүрийн зөвлөхүүдтэй ярилцах болон бүтээгдэхүүнтэй танилцах хэсэг
Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ (фото 6)
Nest гэрт зориулагдсан 35 бүтээгдэхүүн
Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ (фото 7)
Nest төхөөрөмжүүдийг харуулах зочны өрөө
Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ (фото 8)
Stadia сервисын тоглоомын өрөө
Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ (фото 9)
Pixel ухаалаг гар утасны камерын туршилтын өрөө
Google компани анхны жижиглэнгийн дэлгүүрээ нээлээ (фото 10)
Арга хэмжээ болон хичээлийн өрөө

Google дэлгүүр нь тус компанийн нийт 11,000 гаруй ажилчны амьдардаг Челси дүүрэг орчим дахь хотын кампусын нэг хэсэг болох юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх