Хайх

Instagram ба Facebook эможиг далд утга агуулгаар ашиглахыг хориглоно

Instagram ба Facebook эможиг далд утга агуулгаар ашиглахыг хориглоно

Хаш, тоор, усны дусал ба бусад эможинууд

Text: Бюро 24/7


Зураг:

Facebook ба Instagram олон нийтийн сүлжээ сексийн далд утга агуулгатай эможинуудад цензур тавина гэдгээ мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл одоо хаш, тоор, усны дусал зэрэг дүрснүүдэд сексийн утга агуулга оруулан ашиглаж болохгүй гэсэн үг юм.

Бүр тодруулбал хэрэглэгч олон нийтийн сүлжээнд далд ба шууд утгаар секс, нүцгэн зураг, секс чаттай холбоотой контент эрэлхийлж эсвэл санал болгосон тохиолдолд тухайн хэрэглэгчийн хуудсыг хаах эсвэл тусгай тэмдэглэгээгээр тэмдэглэх болсон байна. Үүнээс гадна дээрх эможинуудыг зураг дээрх нүцгэн биеийн хэсгүүдийг далдлах зорилгоор ашиглаж байгаа хэрэглэгчид ч мөн ийм тэмдэглэгээ авах юм.

Энэхүү шинэ дүрэм журмыг олон нийтийн сүлжээн дэх бэлгийн дарамтыг бууруулах, Instagram ба Facebook-ийг ашиглан секс үйлчилгээ, садар самуун сурталчилдаг этгээдүүдтэй тэмцэх зорилгоор нэвтрүүлж байгаа гэдгээ олон нийтийн сүлжээний төлөөлөгчид мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх