Хайх

Instagram олон нийтийн сүлжээ “Stories” хэсэгтээ GIF зураг нэмлээ

Instagram олон нийтийн сүлжээ “Stories” хэсэгтээ GIF зураг нэмлээ

Алтан шүд, 3D бургер, солонго ба бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Одооноос эхлэн Instagram аппын шинэчлэгдсэн хувилбарт GIF зураг ашиглах боломжтой боллоо. Гэхдээ энэхүү шинэ үйлдэл нь зөвхөн "Stories" хэсэгт л нэмэгдсэн байгаа. Жишээ нь хэрэглэгчид ягаан өнгийн цагирган боов, алтан шүдтэй инээмсэглэл, нүдний шилтэй нохой, авокадо, Крис Женнер зэрэг төрөл бүрийн хөгжилтэй зургуудыг "Story" хийхдээ нэмж болно.

Түүнчлэн Instagram апп хоёрдугаар сараас эхлэн дахин шинэчлэгдэх бөгөөд ингэснээр хэрэглэгчид "Stories" хэсэгт зураг ба видео байршуулахдаа хэмжээг нь өргөсгөж, нарийсган өөрийн хүссэн хэмжээгээрээ тохируулах боломжтой болно гэж The Verge вебсайт мэдэгджээ. 

цааш үзэх