Хайх

Кайли Женнер гэр бүлийнхээ зул сарын баярын зураг авалтанд оролцсонгүй

Кайли Женнер гэр бүлийнхээ зул сарын баярын зураг авалтанд оролцсонгүй

Бас Роб Кардашьян

Text: Buro.Mongolia


Зураг:

Реалити шоуны супер одууд болох Кардашьян-Женнерийн гэр бүл зул сарын баярт зориулсан гэр бүлийн зургуудаа олон нийтэд танилцуулсан байна. Тэд арванхоёрдугаар сарын турш Instagram хуудастаа энэхүү зураг авалтын хэсгээс нийтэлж шүтэн бишрэгчдийнхээ дунд хүлээлт үүсгэж байсан юм. Гэр бүлийн зурганд Ким, Кортни нар хүүхдүүдийнхээ хамт, мөн Клоуи, Крис ба Кендалл Женнер нар зул сарын гацуур модны хажууд аз жаргалтайгаар инээмсэглэж буйгаар харагдана. Энэхүү гэр бүлийн хөргийг өмнө нь Канье Уэстийн "Fade" видео клипийг найруулсан Эли Линнец өөрийн дурандаа буулгажээ.

Гэхдээ энэхүү зураг авалтанд Кардашьян-Женнер гэр бүлийн хамгийн отгон гишүүн Кайли Женнер оролцоогүй нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байна. Түүний ингэх болсон шалтгааныг олон нийт Кайлиг бие давхар болсон гэх цуурхалтай холбон тайлбарлажээ. Тодруулбал Кайли ба түүний найз залуу рэппер Трэвис Скотт нар анхны хүүхдээ хүлээж байгаа гэсэн цуурхал олон сарын турш дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархаж байгаа гэдгийг Harper's Bazaar сэтгүүл онцолсон юм.

Мөн Кайлигаас гадна түүний ах Роб Кардашьян тус зураг авалтанд оролцоогүй байна.

 

 

 

 

 

цааш үзэх