Хайх

Хосуудад: Заавал гадагшаа аялахгүйгээр хотдоо хэрхэн орчноо сольж, стрессээ тайлан амарч болох вэ?

Хосуудад: Заавал гадагшаа аялахгүйгээр хотдоо хэрхэн орчноо сольж, стрессээ тайлан амарч болох вэ?

Шангри-Ла зочид буудал "Shangri-La Staycation" багц гаргалаа

Text: Buro.Mongolia


Олон сарын турш олон нийтийн газар олуулаа цугларахгүй тусгаарлагдах тусам бид шинэ зүйл эрэлхийлж, цоо шинэ мэдрэмж авах хүсэлд автах болсон нь гайхах зүйл биш болжээ.

Тэр тусмаа эрх чөлөөтэй байж, дураараа аялах нь хүмүүсийн хувьд мөрөөдөл болсон энэ амаргүй цагт бид амарч, зугаалж яг л гадагшаа аялалд яваад ирсэн мэт цоо шинэ мэдрэмж авч эрч хүчээр цэнэглэгдэхийг улам ихээр хүсэх болсон билээ. Тэгвэл таван одтой зочид буудлын дээд зэрэглэлийн үйлчилгээ, цэлгэр усан сан, орчин үеийн интерьер, олон төрлийн амтат хоолнууд гээд романтик аяллыг санагдуулах хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдээх “нандин аялaл”-ыг хотдоо хийх боломжийг Шангри-Ла Улаанбаатар зочид буудал хосууддаа зориулан гаргажээ.

Хосуудад: Заавал гадагшаа аялахгүйгээр хотдоо хэрхэн орчноо сольж, стрессээ тайлан амарч болох вэ? (фото 1)
Хосуудад: Заавал гадагшаа аялахгүйгээр хотдоо хэрхэн орчноо сольж, стрессээ тайлан амарч болох вэ? (фото 2)
Хосуудад: Заавал гадагшаа аялахгүйгээр хотдоо хэрхэн орчноо сольж, стрессээ тайлан амарч болох вэ? (фото 3)

Таван одтой Шангри-Ла зочид буудал нь гадагшаа аялах боломжгүй ч хотдоо нэг өдөр амарч, алжаалаа тайлан, бүхнийг умартахыг хүссэн хүмүүст яг тохирох "Shangri-La Staycation" нэртэй тусгай багцаа санал болгож байна. Энэхүү багцад Шангри-Ла зочид буудлын Deluxe эсвэл Suite ангиллын өрөөнд тухлах, 100,000₮ бүхий эрхээр өдрийн хоол эсвэл оройн зоог барих, спорт цогцолбороор үйлчлүүлэх гээд нэг өдрийг өөрийн хүслээр амарч, алжаалаа тайлж, амар тайван өнгөрүүлэх бүх зүйлс багтсан байгаа юм.

Орчноо солих

Хосуудад: Заавал гадагшаа аялахгүйгээр хотдоо хэрхэн орчноо сольж, стрессээ тайлан амарч болох вэ? (фото 4)

Гэрээсээ хол байгаа хэнд ч гэрийг нь орлохуйц амар тайван, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээгээр зочноо уриалагхан угтах нь Шангри-Ла зочид буудлын мэргэжлийн хамт олны эрхэм зорилго болсоор ирсэн билээ. Тус зочид буудлын Deluxe ангиллын өрөө нь цэлгэр саруул орон зайтай төдийгүй их хотыг тольдох гайхалтай үзэгдэх орчин, сүүлийн үеийн интерьер дизайн, цэвэр цэмцгэр атлаа амар тайван уур амьсгалыг нэг дор цогцлоосон тул хосуудад тааваараа амарч, шинэ мэдрэмж авч, эрч хүчээ сэлбэхэд нь туслах болно.

Хосуудад: Заавал гадагшаа аялахгүйгээр хотдоо хэрхэн орчноо сольж, стрессээ тайлан амарч болох вэ? (фото 5)

Мартагдашгүй дурсамж үлдээх нандин аяллыг романтик оройн зооггүйгээр төсөөлшгүй. Зүүн Хойд Хятадын баялаг хоолны соёлыг Улаанбаатар хотод дэлгэрүүлсэн Хутон ресторанд хосууд хамтдаа өдөр эсвэл оройн зоогоо барин, халуун дотно яриа өрнүүлэн цагийг хэзээ ч мартагдахааргүй сайхан өнгөрүүлж болно. Жишээ нь тус рестораны амтлаг банш, буурцагны сүмстэй гоймон гээд таны амтлах мэдрэхүйг сэргээх олон төрлийн зоогийг ахлах тогооч танд санал болгох юм.

Харин өдрийн хамгийн чухал хоол болох өглөөний цайгаа өрөөндөө меню харан сонгож авах эсвэл Наадам ресторанд буфет маягаар уух боломжтой билээ.

Хосуудад: Заавал гадагшаа аялахгүйгээр хотдоо хэрхэн орчноо сольж, стрессээ тайлан амарч болох вэ? (фото 6)

Спорт цогцолборт алжаалаа тайлах

Хосуудад: Заавал гадагшаа аялахгүйгээр хотдоо хэрхэн орчноо сольж, стрессээ тайлан амарч болох вэ? (фото 7)
Хосуудад: Заавал гадагшаа аялахгүйгээр хотдоо хэрхэн орчноо сольж, стрессээ тайлан амарч болох вэ? (фото 8)

Дээд зэрэглэлийн спа, цэлгэр усан сан, саун, жакуззи спиннинг студи, йогийн өрөө гээд Шангри-Ла зочид буудалд алжаал тайлах бүхий л зүйлс бий. Та нэг өдрийг их хотын завгүй амьдралаас завсарлага авч, эрүүл мэнддээ анхаарч, стрессээ тайлж, бие болоод сэтгэл санаагаа амрааж, эерэг сайхан бүхнээр цэнэглэгдэх боломжтой.

"Shangri-La Staycation" багц нь энэ зуны турш үргэлжлэх бөгөөд үнэ нь 668,000 төгрөг (бүх татвар орсон) байх юм.

Шангри-Ла Зочид Буудал

Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 1

Утас: 77029999

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх